UB.LIFE-ийн туршилт энэ удаа гоо сайхны ажилбар, филлерийн талаар дутуу ойлголттой байдаг хүмүүстээ зориулан нэгэн сонирхолтой туршилт хийлээ. Филлерийг хамар өндөрлөх, шанаа, хацар, амны хоёр талын унжсан хэсгүүдийг дүүргэх, хонхойсон арьс, сорвийг нөхөх зорилгоор хийдэг. Мэс хүргэхгүйгээр ажилбар хийдэг тул энэхүү арга нь мэс заслаас татгалздаг хүмүүс болон цаг завгүй хүмүүсийн хүсэлд хамгийн нийцсэн эмчилгээ аж. Нэг удаагийн филлер хийлгэснээр ямар үр дүн, хэдий хугацаанд гарч болохыг "Beau Monde" арьс гоо заслын эмнэлгийн "Арьс гоо заслын их эмч" Б.Ганчимэгтэй хамтран та бүхэндээ харуулахыг зорьлоо.
Жич: Филлер нь ямар нэгэн гаж нөлөөгүйгээр хүний биед шимэгдэж уусаж болдог бөгөөд жилийн хугацаанд бага багаар нэмүүлээд явбал илүү үр дүнтэй.