Данийн шигшээ баг болон Английн "Манчестер Юнайтед" багийн амьд домог, 1991-1999 оны онцлох хаалгач Петер Шмейхель өнөөдөр өглөө 07:10 минутаас Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Түүнийг Монгол дахь "Манчестер Юнайтед" багийн фанатууд халуун дотноор тосон авсан юм.
Дэлхийн домогт 100 тоглогчийн жагсаалтад багтдаг эрхэм Шмейхель өнөөдөр 14:30 минутаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзаж, хэвлэлийн бага хуралд оролцох бол 18:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан Бөмбөг - 2018 " ёслолын ажиллагаанд оролцож шагнал гардуулна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.