UBLife Logo
Newsfeed

2019 оны онцлох: Энэ жил трэнд болсон 27 ЭШЛЭЛ

2019 оны онцлох: Энэ жил трэнд болсон 27 ЭШЛЭЛ

Энэ онд улстөрч, эдийн засагч, дуучин, инженер, энгийн иргэн гээд л салбар бүрийн хүмүүсийн хэлсэн, олон нийтийн амны “уншлага” болтол түгсэн трэнд үгсийг хүргэж байна.1. Миний муужгай.

Loce, 168 нар хамтран “Диско муужгай”-г дуулснаар энэ үг трэнд болов.

2. Зоригоо.

Ж.Өлзийжаргал хэмээх бүсгүй төрсөн өдрөөрөө нөхрөөсөө авмаар байгаа бэлгийнхээ тухай лайв бичлэгээрээ дамжуулан шипи өгсөн нь сошиалд тархав.

3. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа.

Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-т мэдүүлэг өгөхөөр явах үедээ ийн жиргэсэн.

4. Гадаа хүйтэн байна ахдаа ганц хийчих.

“37-р точка” киноны хэсгээс...

5. Шодоргос, Айдас хүйдэс, Жигдрэх юмандаа байгаа байх.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн яриагаар ремикс ч гарсан байдаг.

6. Хуц! Би таалж явснаас тоолж яваагүй.

МУСТА Т.Дэлгэрмөрөн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг нь олны анхааралд өртөв.

7. Ц.Нямдорж зөнөж, миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өдрийн сонинд” ийн ярилцлага өгчээ.

8. Уйддаг юм уу, яадаг юм.

О.Осоржамаа “live” хийх үеэрээ утас руу нь залгасан хүнд дээрх үгийг хэлжээ.

9. Унана 

Vandebo, Энэрэл нар хамтарч “Унана”- дуулж олны хүртээл болголоо.

10. Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэдэн сарын өмнө Баян-Өлгийд очихдоо “Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг” гэсэн бол дараа нь “Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй” гэсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн.11. Монгол хүн байна даа

12. Яараад яахав дээ.

Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор ЦЕГ-аас хэрэгжүүлсэн уг аян ихээхэн үр дүнд хүрсэн билээ.13. Монгол хүн байна уу?

Өөрийгөө “Чингис” хэмээн өргөмжилсөн залуу бичлэг хийж, монгол хүнийг хайсан удаатай.

14. Огт буруу юм хийгээд явж байсан ч юм уу гэж эргэлзэх үеүд надад төрдөг.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ярьсныг комедиан Н.Амаржин задалж, тайлбарлав.

15. Би хэн нэгний биед хүрсэн, виски уусан гэх юу ч санахгүй байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Бүр “танай хүмүүс өөрт чинь мэдэгдэхгүйгээр аяганд чинь виски хийчихсэн байхгүй юу. Та мэдэхгүй уусан” гэсэн. Мэдүүлэгт иймэрхүү л асуулт, хариулт байгаа. Миний гэдэн хөдлөөд “За, би виски уусан гэж бодъё. Согтуу байсан гэж бодъё. Тэгвэл та нар наад хэрэг гээд байгаа юмаа нотлох ёстой. Би бол хэн нэгний биенд хүрсэн, виски уусан гэх юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр үүнийг товчлоод “согтуу байсан учир санахгүй байна гэж мэдүүлжээ” гэсэн мэдээ гарсан юм билээ” хэмээн дурджээ.

16. Монголын сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдэгдэл хийх үеэрээ хэллээ.

17. Урлаг Монголд хөгжихийн төлөө.

Залуу репперүүд хамтран 12 дугаар сарын 6-нд “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтоо хийсэн.

18. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагавал энэ хүмүүсийн хавиргыг хугалъя л даа.

Инженер Н.Нацагням Хон хэрээдэйн Б.Энхбаттай ярилцахдаа хэлэв.

19. Зимбабве бол Монгол шиг эрх баригчид руугаа “дайрч”, санасны зоргоор хүчирхийлэл үйлддэг газар биш.

Зимбабвегийн дэд Ерөнхийлөгч Константино Чивенга Үндэсний конференцэд үг хэлэхдээ ийн хэллээ.

20. У.Хүрэлсүх миний гурван алдааг өршөөнө гээд ташуур бэлэглэж байсан.

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ингэж хэллээ.21. Н.Энхбаяр надтай уулзахгүй байж, уурлаад гүйгээд байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярыг ийн хэлжээ.

22. Ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм.

ЕТГ-ын дарга З.Энхболд “K-Pop-ыг дууриасан M-Pop амжилт олоогүй” гэсэн жиргээнд дуучин Д.Болд хариулав.

23. Би бол монголын тагнуулын нууц ажилтан, хар тамхины сүлжээ илрүүлэх гэж байсан юм.

Монголын дипломат ажилтнууд өнгөрсөн хавар их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан. Б.Баттүшиг болон н.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал арваннэгдүгээр сарын 25-нд ХБНГУ-д болж өнгөрсөн байна. Энэ үеэр Б.Баттүшиг дээр дурдсаныг хэлжээ.

24. Яах юм бэ. Мэдэхгүй юм хийж яах гээд байгаа юм.

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт оролцохдоо өрсөлдөгчдөө хэлсэн үг.

25. Нөхөж авсан гэдэг юм байхгүй.

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Монголд аргал агнасан тухай “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэг хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй” гэсэн. Харин www.propublica.org эрэн сурвалжлах сайтад ан хийсний дараа зөвшөөрөл авсан тухай нийтлэл гарсан юм.26. Наад хэд чинь улс оронд ямар ч хэрэггүй.

Голомт банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганхуяг жиргээчдийн тухай ийн хэлжээ.

27. Би ганцаардаад байна.

УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн “Үнэний дуу” дууны дахилтын хэсэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
15
1
1
0
0
1
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.