UBLife Logo
Анхаарлын төвд

Наадмын нээлт шөнийн хувилбартай болжээ

Б.Энхцэцэг
Б.Энхцэцэг
Наадмын нээлт шөнийн хувилбартай болжээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг "Эх дэлхий, эх оршихуй цадиг" сэдвээр дэглэн бүтээжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд уламжлалт ёсоор морин цагт эхлэх бөгөөд энэ удаа оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байна. Тайз, дэлгэц хослуулсан энэхүү шинэлэг тоглолт маргааш 22.00 цагт товлогджээ. Тасалбарыг цахимаар 79000-99000 төгрөгөөр худалдах юм байна.    

"Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, зохиолчоор О.Цэнд-Аюуш, ерөнхий зураачаар Л.Батбилэг, ерөнхий продюсерээр Г.Маргад-Эрдэнэ нар ажиллаж, нийт 1213 уран бүтээлч оролцоно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М-ийн найзууд нь Юнител, Юнивишнийн чинь төлбөрийг 100% хүртэл даая

М банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100% хүртэл хөнгөлүүлээрэй. Сар бүр Юнител, Юнивишнийн төлбөрөө төлөх нь үнэн л юм чинь М-ийн хадгаламжтай бол илүү ашигтай байх нь ээ.

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Бүх зүйл яагаад утгагүй санагддаг вэ?

Ач холбогдол, хүлээлт өгч байсан зүйл нуран унахад бид өрийн эрхгүй гуниглаж юунд итгэхээ мэддэггүй шүү дээ. Үүнээс гарах арга замыг буддын сургаалд маш дөтөөр тайлбарласан байдаг. Зүгээр л хүлээлт өгөхөө байчих. Энэ нь мэдээж хэцүү ч гэлээ хорвоо ертөнц хаашаа л холбирон унахыг таашгүй тул ер нь л хүлээлт гэх зүйлээ сэтгэл зүйгээ ангид байлгавал дээр…