UBLife Logo
Newsfeed

Ихэр дөлтэйгөө учирсныг илтгэх 12 ДОХИO

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Ихэр дөлтэйгөө учирсныг илтгэх 12 ДОХИO

Өнгөрсөн удаад бид ихэр дөлийн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Харин энэ удаад ихэр дөлтэйгөө учирснаа хэрхэн мэдэх талаар шинж тэмдгүүдийг хүргэе. Ихэр дөл бол бидний сүнсний ихэр билээ. Иймд тэдэнтэй уулзахад л өөртэйгөө уулзсан мэт танил дотно мэдрэмж төрөх нь гарцаагүй. Хэрэв та ихэр дөлийн талаар мэдээллийг уншаагүй бол ЭНД дарж уншина уу.

1. Хүчтэй соронзон таталцал

2. Мөнхийн нэгнийг олсон мэт гүнзгий ойлголцол, харилцан хүндэтгэлийг мэлрэх болно.

3. Таны сайн муу чанарыг тусгах толин тусгал болно. Өөрөөр хэлбэл ихэр дөлийн харилцаа нь тийм ч амар биш ба танд байдаг бүхий л сайн муу шинжүүд тэр хүнд ч гэсэн бий гэсэн үг юм. Иймд эхэндээ яг л өөрийгөө харж байгаа мэт дотно санагдах болно.

4. Тухайн хүнийг өмнө нь зүүдлэх буюу зөгнөж байсан буюу өмнөх амьдралын энергийн холбоос, харилцаа холбоогоо мөн зүүдэлж зөгнөсөн байх нь элбэг.

5. Нас, хүйс, өсөж төрсөн орчин, шашин, соёлын хувьд асар их ялгаатай байсан ч маш дотно, нэгдмэл болохоо мэднэ.

6. Та хоёр бие биеийнхээ өвчин зовнил, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэл мэдэрнэ. Бие биеэсээ хол байхдаа сульдаж доройтдог. Бие, сэтгэл санааны хувьд өвдөнө.

7. Та хоёрын харилцаа эрүүл, тэнцвэртэй байгаа тохиолдолд хэн хэн нь илүү хүчирхэг, чадвартай болдог.

8. Та түүнийг хязгааргүй хайрлах төдийгүй түүний аль нэг зан чанарт бусдаас илүү татагдана. Огт таамаглах аргагүй нөхцөл байдалд учрах болно.

9. Та хоёрын хэн нэг нь бэлэн биш бол дөлж, зугтах нь бий. Бэлэн болоход нэлээн хэдэн жил шаардагдах магадлалтай.

10. Та хоёр хэдэн ч удаа салж нийлсэн бай, та хоёр буцаад нийлэх л болно.

11. Ямар нэг байдлаар холбогдох шалтаг, шалтгаан, тэмдэг, давхцал гарч ирсээр байдаг.

12. Та бүхий л амьдралынхаа туршид энэхүү хүнийг хүлээж байснаа мэдэрнэ. Туулсан амьдралаа эргээд харахад бүтээгүй учрал, зовлон бүхэн түүнтэй учруулахын тулд байсныг ухаарах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
2
1
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.1.101.119
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын бүтээн байгуулалт эхэлжээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын бүтээн байгуулалт эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 оноос Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг идэвх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Шинэхэн групп” ХХК-ийн АСЕМ-ын дээд хэмжээний Үндэсний хурлын танхим, зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барьж байсан 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн карказын зориулалтыг өөрчлөн Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих шийдвэр гарсан.  Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей нь: