UBLife Logo
Newsfeed

Зөвхөн ганцаараа амьдардаг хүний л ойлгох 9 зүйл

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Зөвхөн ганцаараа амьдардаг хүний л ойлгох 9 зүйл

“Чамайг өглөө хэн ч сэрээхгүй, шөнө хэн ч хүлээхгүй, юу хүссэнээ хийж чаддаг бол эрх чөлөө юу? эсвэл ганцаардал уу?” хэмээн Чарлес Буковски хэлсэн байдаг. Энэ мэдрэмжийг ганцаараа амьдардаг хүмүүс л ойлгох болов уу. Иймд хамтдаа ганцаараа амьдардаг хүмүүсийн л ойлгох 9 зүйлтэй танилцацгаая.

#1 Гэртээ хүссэнээрээ цэвэрхэн эсвэл замбараагүй байж болно

Ганцаараа амьдарна гэдэг хэзээ ч ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй эрх чөлөө юм. Иймд та хүссэнээрээ гэрээ цэвэрлэхгүй удаж болно бүр аягаа долоо хоног угаахгүй байсан ч болно эсвэл өдөр бүр гялалзтал нь цэвэрлэж ч болно. Бас хамгийн сайхан нь таны цэвэрлэсэн гэрийг танаас өөр хэн ч замбараагүй болгохгүй.

#2 30 цаг ч унтаж болно

Ганцаараа амьдрахын хамгийн сайхан нь чанартай нойр билээ. Сэрүүлэг л дуугарахгүй бол хэн ч таныг сэрээхгүй. Амралтын өдрүүдээр өдөржин унтсан ч болох эрх чөлөө ганцаараа амьдардаг хүмүүст л бий.

#3 Нүцгэн эрх чөлөө

Ганцаараа амьдардаг хүмүүс нүцгэн байхыг эрх чөлөөг утгаар нь эдэлдэг. Нүцгэн унтаж, нүцгэн ариун цэврийн өрөө орж заримдаа бүр нүцгэн хоолоо идэх ч тохиол байна. Тэр бүгдэд хэнээс ч санаа зовохгүй байх хэчнээн сайхан гээч… Гол нь хөшгөө л хаах хэрэгтэй.

#4 Цэвэрлэгээ хийх талаар бодоход ядрах мэдрэмж

Хамгийн эхэнд хүссэнээрээ замбараагүй байж болох талаар дурдсан бол энэ удаад эсрэг мэдрэмжийн талаар бичих гэж байна. Ганцаараа амьдардаг хүмүүс хэдий эрх чөлөөтэй ч гэлээ зарим талаараа багагүй ачааг үүрдэг. Ялангуяа нарийн цэвэрлэгээний ажил буюу тоос арчих, гэрийнхээ өнцөг булан тохой бүрийг цэвэрлэх, хувцсаа угааж индүүдэх гээд л түм буман ажлыг зөвхөн өөрөө хийх шаардлага тулгардаг.

#5 Хөргөгч доторх бүх зүйл таны мэдэлд

Хэн нэгэнд зориулж хүнс цуглуулахгүй зөвхөн өөртөө зориулж юмсыг авч бас мөн түүнийгээ өөрөө л хэрэглэнэ гэхээр гоё байгаа биз.

#6 Өвдөх хамгийн хэцүү

Хэдий ганцаараа амьдрах сайхан ч өвдөх хамгийн хэцүү байдаг. Ямар ч тэнхэл үгүй байхад хоолоо өөрөө хийж, эмийн сан руу явах хэрэг гарна. Гэхдээ эдгэрсний дараа өөрөөрөө бахархдаг шүү.

#7 Санхүүгийн сахилга бат

Ганцаараа амьдрахын мөн нэг давуу тал нь санхүүгийн хувьд хэн нэгэнд найдалгүй өөрөө бүхнийг зохицуулах чадварт суралцах явдал юм. Усны төлбөр, интернэтийн төлбөр, хүнсээ цуглуулах гээд олон төлбөрийг төлөх хариуцлагыг цор ганцаар зохицуулах болно.

#8 Өөртэйгөө ярих нь хэвийн үзэгдэл

Уншихад эвгүй санагдаж байж магадгүй ч энэ бол үнэн юм. Өөртэйгөө, аалзтай эсвэл угаалгын машинтайгаа ярих нь хэвийн л үзэгдэл болж хувирна.

#9 Заримдаа гэр бүлээ санана

Хэдий өөрийн тусгаар тогтнолоо тунхаглаж эрх чөлөөтэй, дураараа амьдарч байгаа ч гэсэн хааяа хэн нэгэнд гомдолломоор, загнуулмаар санагдаж гэр бүлээ санах болно. Ялангуяа зурагтаар гэр бүлийн халуун дулаан зар сурталчилгаа гарахад үнэхээр гунигтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
39
2
8
1
3
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.153.147
Gntsra amidrch uzj bj l tom hun bolnodooo
Туяа\13.250.238.219
Үнэн шүү
Туяа\13.250.238.219
Үнэн шүү
Туяа\13.250.238.219
Үнэн шүү
Туяа\13.213.46.197
Үнэн шүү
Туяа\13.250.238.219
Үнэн шүү
ЗОЧИН\13.213.78.120
Үнэн шүү
ЗОЧИН\13.250.238.219
Үнэн шүү
ЗОЧИН\54.251.64.55
#6 ч үнэн шүү.
ЗОЧИН\18.142.49.0
ЗОЧИН\54.169.33.91
9
ЗОЧИН\54.169.33.91
ЗОЧИН\18.142.108.75
ЗОЧИН\18.141.176.225
ЗОЧИН\18.141.176.225
ЗОЧИН\13.214.158.221
ЗОЧИН\13.214.158.221
ЗОЧИН\18.143.192.218
Ялгаагүй л юм бна ш дээ, хамт байлаа гээд юм хум хийлцэхгүй шал дэмий хүмүүс зөндөө л бна
ЗОЧИН\18.143.159.227
минии танил авгай настай ээжиигээ загначихаад юу ч хиихгүй хөгшин нь өнгөрөхөөр тэр авгай хэцүүдэнэ учир тэр ааш муутай хов базагч л даа ажаад байхад ганцаараа баых нь стресс бага харагдана тайван юм билээ
Ooo\13.250.123.24
Goy shde er ni bodoj uzehed nutsgen untaal yvaal durtai uma hiigeel 👍
Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.