UBLife Logo
Эрүүл мэнд

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төв болон зүүн Африкийн улсуудад тархаад буй сармагчны цэцэг өвчин буюу mpox-ийн тархалтад ихэд санаа зовж байна. Тодруулбал ДЭМБ-ийн тэргүүн Тедрос Адханом Гебрейюс мэдэгдэхдээ “Тус өвчний тархалт түргэсэж буй учир маш түгшүүртэй нөхцөл байдалд байна. Энэхүү хурцадмал нөхцөл байдалд бид түргэн арга хэмжээ авч олон улсын зохицуулалтай бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээжээ.

Mpox буюу сармагчны цэцэг томуу төст өвчин гэж юу вэ?

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.

Он гарснаас хойш БНАСАУ-д тус өвчний 3,700 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 450 хүн нас барсан гэх харамсалтай тоо баримт бүртгэгджээ.

"Африк тивд 10 сая гаруй вакцин шаардлагатай байгаа боловч одоогоор ердөө 200 мянга орчим вакцин байна" гэж Африкийн CDC-ийн дарга Жан Касея мягмар гарагт хэлжээ. Тэрээр вакцины нөөцийг нэмэгдүүлэхийн тулд манай байгууллага түргэн шуурхай ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

АНУ мөн вирусийн тархалтыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. ДЭМБ 2022 онд вирусийн халдвар урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй 70 гаруй оронд тархсаны дараа олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байсан юм. Энэ дэгдэлтийн үеэр халдвар авсан хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь нас баржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.