UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногт “Мөөгний фестиваль” зохион байгуулагдана

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ долоо хоногт “Мөөгний фестиваль” зохион байгуулагдана

Монголын мөөг судлаач, эрдэмтэд, сонирхогчид, таримал мөөгний үйлдвэрлэгчид, мөөгний кластерийн гишүүд оролцдог энэхүү том арга хэмжээ энэ жил 3 дахь удаагаа 2024 оны 8-р сарын 17-ны БЯМБА гарагт болох гэж байна. Хэрэв та мөөгний тухай илүү ихийг мэдмээр байгаа бол ЭНД дарж мөөгний талаар хачирхалтай баримтуудыг уншаарай.

Арга хэмжээнд очсон хүн бүхэн монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болж, байгаль дээрээс түүн авчирсан мөөгнүүдийг үзэж тольдон, эх орныхоо мөөг тариалагчдын таримал мөөгнүүдтэй бодитоор нь танилцах, мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдалд нэг дор оролцох боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй та бүхэндээ хүргэх тул muug.mn-тэй ойр байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.