Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын АШТ 8-р сарын 13-18-ний өдрүүдээр ХонгКонг-д явагдаж байна.
Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ эхний тоглолтодоо ХонгКонгийн багт 3:1-ээр хожигдсон билээ.
Тэд хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо өчигдөр Хойд Солонгосын эсрэг хийж, эхний сетийг 22:25-аар өөрсдийн талд өндөрлүүлсэн ч, 3:1-ээр ялагдав.
Монголын шигшээ ХонгКонг, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын багуудтай эл тэмцээний “В” хэсэгт хуваарилагдсан. Тэд хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо 8-р сарын 15-нд 14:00 цагаас Өмнөд Солонгосын шигшээтэй хийнэ.
Хэсэг тэргүүлсэн хоёр баг цааш аваргын төлөө өрсөлдөх бол харин сүүл мушгисан багууд 5-8-р байрын төлөө үргэлжлүүлэн тоглох юм. Монголын шигшээ эхний хоёр тоглолтын дараагаар хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байна.