Олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Хифүми Абэ өнгөрсөн Парисын олимпод алтан медаль авч, олимпын хошой аварга болсон. Харин ганц харамсалтай зүйл болсон нь холимог багийн тэмцээнд Францын Бенжамин Габид ялагдсан явдал байлаа. Уг нь Абэ ялсан ч шүүгч нар нутгийн эзний талд шүүсэн. Жин бага Абэ мэх хийсээр эцэж цуцахад франц бөхөд ялалт өгсөн юм. Таван жил ялагдаагүй байсан Хифүми барилдааны дараа асгартал уйлсан нь хэчнээн гомдолтой байгааг нь харуулж байлаа.
Хифүми Абэ 17 настайдаа насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үед Абэ Зантарая, Эбинүма гэсэн жингийнхээ томчуудыг ялж байв. Тэр цагаас хойш Абэ ердөө долоон удаа ялагдсан. Ингээд түүний долоон ялагдлыг танилцуулж байна. Үүнээс гуравт нь монгол бөхөд унажээ.
Бенжамин Габа Франц (Олимп-2024)
Жоширо Марүяма Япон (ДАШТ-2019)
Мануэль Ломбардо Итали (Парис Их Дуулга 2019)
Жоширо Марүяма (Большой Шлем в Осаке 2018)
Д.Алтансүх (Гран-при Загреб 2018)
Д.Төмөрхүлэг (Гран-при Улаанбаатар 2015)
Д.Төмөрхүлэг (Гран-при Дюссельдорф 2015)