UBLife Logo
Боловсрол

Их Британи улсаас монгол багш нарыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зохионо

О.Анхзаяа
О.Анхзаяа
Их Британи улсаас монгол багш нарыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зохионо

Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Катрин Вест Монгол Улсад 8-р сарын 22-23-ний өдрүүдэд ‘’Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцон дэлхийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих Их Британийн байр суурийг илэрхийлнэ.

Мөн энэ үеэр тэрбээр нөөц боломж багатай сургуулийн Англи хэлний багш нарыг эрчимжүүлсэн сургалтанд хамруулахад Их Британийн талаас 500,000 фунт стерлингийн тусламж үзүүлэх болсныг зарлах юм.

Сайд Катрин Вест нь бусад эмэгтэй манлайлагчидтай охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулан дэмжихэд боловсролын ач холбогдол, үр өгөөж сэдэвт хуралдаанд оролцох юм. Тус хуралдааны үеэр тэрбээр Британи улс Монголын орон нутгийн Англи хэлний багш нарыг бэлдэх тэтгэлэгт хөтөлбөрт 500,000 фунт стерлингийг зориулах бөгөөд ингэснээр багш нар албан ёсны хөтөлбөрт хамрагдан сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах боломжийг нээж өгөх талаар ярина.

Тус айлчлалын талаар сайд Катрин Вест хэлэхдээ ‘’ Монгол Улс бол Их Британи улсын хувьд чухал түнш юм. Иймээс ч Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайдын ажлаа хүлээн авснаас хойших анхны гадаад айлчлалаа энэхүү гайхалтай улсаас эхэлж байна. Манай хоёр улс Монголын залуусыг олон улсад өрсөлдөн өөрчлөлт авчрах зэмсэг нь боловсрол хэмээн санал нийлдэг. ‘’Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы’’ үеэр миний бие Их Британи улс Монголын сурагчдад Англи хэл заах тал дээр хэрхэн ач холбогдол өгч буйг бататган нөөц санхүүжилт багатай сургуулийн багш нарт зориулсан тэтгэлгийг дэмжих талаар цохон тэмдэглэнэ. Бид Монгол Улстай уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон улсад тулгарч буй асуудлууд дээр хүчээ нэгтгэн ажиллаж хамтын түүхэн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байх болно’’ гэжээ.

Хоёр өдрийн айлчлалын үеэр Сайд Катрин Вест нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Тэр дундаа Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжих, Британийн сэргээгдэх эрчим хүчний салбарын туршлагаас хуваалцана. Тэрээр Улаанбаатар хотын гэр хороололд хэрэгжүүлж буй ахуйн хэрэглээнээс нүүрсийг халж нарны эрчим хүч ашиглах төсөлтэй танилцана.

Их Британи улс Монгол Улстай жендерийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсад тулгараад буй асуудлууд дээр хамтран ажиллах зэргээр түншлэлээ улам бэхжүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

Өдгөө 21 жил амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нь эгнээндээ 450 гаруй залуучуудыг нэгтгэн залуу мэргэжилтнүүдэд манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох боломжуудыг олгосоор байна.