UBLife Logo
Спорт

Пеп Гуардиола: Хааландын амьтан шиг аашилдаг нь надад таалагддаг

Пеп Гуардиола: Хааландын амьтан шиг аашилдаг нь надад таалагддаг

24 настай Эрлинг Хааланд бямба гарагт явагдсан “Ипсвич”-ийн эсрэг тоглолтод “Манчестер Сити”-гийн өмсгөлтэй 10 дахь хэттрикээ дархаллаа. Мөн хоёр тоглолтод дөрвөн гоол оруулсныг нь онцолбол зүй болов уу.

Тэрбээр Премьер лигт долоон удаа хэттрик толилуулсан 8 дахь хөлбөмбөгчин юм.

Хааланд “Манчестер Сити”-д хүчин зүтгэсэн эхний хоёр улиралдаа дараалан Премьер лигийн мэргэн буучаар тодроод буй. Ялангуяа Премьер лигт 36 гоол бүртгүүлсэн 2022-23 оны улиралд трибл цом өргөсөн билээ.

Норвеги эр өнгөрсөн улирлын Премьер лигт 27 гоол оруулж, “Сити” Английн дээд лигт дөрөв дараалан түрүүлсэн анхны баг болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн.

Пеп түүнийг магтаж “Хааландын амьтан шиг аашилдаг нь надад таалагддаг. Түүний энэ ааль гоол оруулахад нь дэмтэй. Хааланд өнгөрсөн улиралд гуя, шагай, өвдөгний үений бэртэлтэй тулгарсан. Харин энэ улиралд бэлтгэлийн дараа ч гэсэн удаан хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн улиралд төгс биш байсан учраас тэр” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.