UBLife Logo
Урлаг

Ардын зураач Н.Цүлтэмийн “Монголын урлагт зориулсан 100 жил” үзэсгэлэн дэлгэгдлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Ардын зураач Н.Цүлтэмийн “Монголын урлагт зориулсан 100 жил” үзэсгэлэн дэлгэгдлээ

Өнөө жил Ардын зураач, Төрийн шагналт Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүнийг “Хурмастийн чуулган”, “Ц.Цэгмидийн хөрөг”, “Уриа”, “Талын айл” тэргүүтэй шидээвэр бүтээлүүдийг туурвисан гэдгээр нь монголчууд андахгүй.

Н.Цүлтэм агсны охин Индиана Их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг Аав маань Монголын дүрслэх урлагийн орчин цагийн үндсийг тавьсан. Мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, сургууль соёл бүтээх гээд бүхий л үйл ажиллагаанд биеэр оролцсон байдаг. Эмнэлэгт хэвтэж байхад нь аавыгаа эргэж очиход “Монголд судлах юм их байна. Судлаад, гайхаад баршгүй оньсого мэт хоёр зүйл бий. Нэг нь Өндөр Гэгээн, нөгөө нь Монголын хээр тал дахь хадны сүг зураг. Монгол орныг тэр чигээр нь галерей гэж хэлж болно шүү. Энэ хоёрыг л судлаад байхад хүний нас хүрэхгүй дээ” гэж хэлсэн. Зүрх нь муу байсан учраас энэ уулзалтаас хойно удалгүй аав нас барсан. Эргээд бодоход, аавын маань гэрээслэл шиг үг л үлдэж дээ” хэмээн ярьсан юм.

Харин “Монголын урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг Ардын зураач Н.Цүлтэмийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамтаар дэлгэжээ. Эл үзэсгэлэн 9-р сарын 8-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд үзэгчдийн хүртээл болох юм.

Мөн түүний бүтээлүүд оролцсон үзэсгэлэнг тун удахгүй Дүрслэх урлагийн музей, Италийн Венец хот, АНУ-ын Индиана Их Сургууль гээд өөр хэдэн газар дэлгэх ажээ.

Та бүхэн ЭНД дарж урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгийн ярилцлагыг уншина уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
"Эх хэлний дархчууд" үзэсгэлэн нээжээ

"Эх хэлний дархчууд" үзэсгэлэн нээжээ

Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Газрын дарга Б.Сэргэлэн, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ардын уран зохиолч Ш.Дулмаа агсны охин Уранчимэг нар болон Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн В.Уянга багштай 11в ангийн хамт олон оролцов.

“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийжээ

“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийжээ

Нэрт зураачийн 100 насны ойд зориулан “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын Өвийн Үндэсний Төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлтэй хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулахад бэлэн болсныг дуулгахад таатай байна.