UBLife Logo
Кино

Dreamers’ Day: “Petite Nature” киног заавал үзэх шалтгаанууд

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Dreamers’ Day: “Petite Nature” киног заавал үзэх шалтгаанууд

Кино урлагт хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг Dreamers' Day өдөрлөгийн дараагийн шинэхэн үзвэр энэ 9 сарын 14-ний өдөр зарлагдаад байна. Энэ удаагийн үзвэрийг зорих татгалзахын аргагүй шалтгаанууд бидэнд бий.


1. Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран “Petite Nature" бүтээл Тэнгис кино театрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ гарах гэж байна. 

2. Тус бүтээл нь 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд IMDB дээр 7.1/10 буюу өндөр үнэлгээтэй кино юм.

3. Энэхүү бүтээлийн найруулагчаар Саммуэл Тэйс хэмээх 1978 онд төрсөн найруулагч ажилласан. Тэрээр найруулагчаас гадна жүжигчин хүн юм. 

4. Үйл явдлын тухайд ухаалаг, сониуч, арван настай Жонни хэмээх жаалхүү насандаа ахадсан гэмээр түмэн янзын сонирхолтой. Ар гэрийн амьдрал, амьдардаг хороолол нь бэрхийн дээр олноос ямагт сондгойрно. Гэтэл хотоос шилжиж ирсэн багш ангийг нь дааж авснаар Жонни цоо шинэ ертөнцийг нээх тухай уран бүтээлийг үзээрэй.

5. Тус киног үзсэнээр та бяцхан хүүгийн дотоод ертөнцөөр аялахын сацуу хүн бүрийн өгөгдөл, төрөлх өнгө өөр өөрийн өвөрмөц мөн чанартайг ойлгох болно.

6. Энэхүү бүтээл 2024 оны 9 сарын 14-нд буюу энэ бямба гарагт Тэнгис кино театрын дэлгэцнээ 16 цагаас үнэгүй гарах тул та бүхэн амьдралын нандин мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл заавал очоорой. ЭНД дарж эвентийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.