Forbes Woman Kazakhstan сэтгүүлээс анх удаагаа Казахстаны хамгийн нөлөөтэй 25 эмэгтэйг шалгарууллаа. Эхлээд 110 эмэгтэйг сонгон шалгаруулж, 42-ыг нь сонгосон. Дараа нь зургаан онооны системээр 25 нөлөө бүхий эмэгтэйг тодруулжээ. Тэдний дундаж нас 51 байна.
1. Умут Шаяхметова – 55 настай. Halyk Bank-ны эзэн.
2. Мадина Абылкасымова – 46 настай. Санхүүгийн зах зээлийн хөгжил, чиглүүлэх агенталгийн тэргүүн. 2018-2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан.
3. Тамара Дуйсенова – 59 настай. Ерөнхий сайдын орлогч.
4. Аида Балаева – 50 настай. Соёл, мэдээллийн сайд.
5. Ляззат Ибрагимова – 52 настай. Отбасы банкны тэргүүн.
6. Аружан Саин – 48 настай. Алматыгийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн, Добровольное Общество „Милосердие“-ийн үүсгэн байгуулагч, захирал. “Аружан & Компания” продюсер төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн. 2019-2023 онд Казахстаны хүүхдийн эрхийг хамгаалах төлөөлөгчөөр ажилласан.
7. Динара Смаилова, Дина Тансари – 55 настай. Немолчи.kz сангийн ерөнхийлөгч, хамтран эзэмшигч. Одоо гадаадад амьдарч байгаа бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа юм.
8. Асель Тасмагамбетова – 44 настай. Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын ЕНБД Имангали Тасмагамбетовын охин, Кенес Ракишевийн гэргий. Гоо сайхны Телли болон Telli Öndiris нийгэмлэгийн тэргүүн.
9. Алия Молдабекова – 48 настай. Үндэсний төв банкны дэд захирал.
10. Зауреш Батталова – 62 настай. Казахстанд парламент хөгжүүлэх сангийн үүсгэн байгуулагч, удирдагч.
11. Алина Алдамберген – 51 настай. Хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн тэргүүн.
12. Жанна Уразбахова – 36 настай. Салтанат Нукеновагийн аллагын хэргийн өмгөөлөгчөөр танигдсан. Улс төр, эрхийн Almaty Management University сургуулийн багш.
13. Гульнара Бажкенова – 54 настай. Orda.kz сайтын редактор.
13. Анар Рахимбаева – 53 настай. Бизнес эрхлэгч Айдын Рахимбаевын гэргий. Ана Үйі сангийн үүсгэн байгуулагч.
15. Наталья Годунова – 52 настай. Казахстаны төмөр замын Удирдах зөвлөлийн гишүүн.
16. Кунсулу Закарья – 57 настай. Ерөнхийлөгчийн шинжлэх ухаан, инновацийн салбарын зөвлөх. Ковидын эсрэг Казахстаны вакциныг бүтээсэн профессор.
17. Карлыга Избастина – Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дүү. Кемель Токаев буюу аавынхаа нэрэмжит сангийн үүсгэн байгуулагч. Meerbusch, Kazakhstan Tungsten & Molybdenum Company-тай байсан.
18. Гульнар Досаева – 50 настай. Алматыгийн аким Ерболат Досаевын гэргий. Буяны Дар сангийн үүсгэн байгуулагч, Lancaster Holding компанийн хамтран эзэмшигч.
18. Асель Жанасова – 37 настай. Казахстан шуудангийн тэргүүн.
20. Бахытжан Торегожина – 62 настай. Хүний эрхийн төлөө тэмцэгч.
21. Эльвира Азимова – 51 настай. Дээд шүүхийн тэргүүн.
21. Асель Мукажанова – 53 настай. Astana International Exchange-ийн тэргүүн.
23. Раушан Кажибаева – 45 настай. Ерөнхийлөгчийн Телерадиокомплексийн захирал.
24. Анар Фазылжанова – 50 настай. Ахмет Байтурсыновын нэрэмжит Хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал.
25. Самал Ибраева – 38 настай. Ulysmedia.kz-ийн үүсгэн байгуулагч, захирал.
Жагсаалтад ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хоёр баян охин багтсангүй. Дарига Назарбаевагийн хөрөнгө $590 сая бол Динара Накарбайева 5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.