UBLife Logo
Дэлхий

Украин олзны солонгос цэргүүдийг харууллаа

Украин олзны солонгос цэргүүдийг харууллаа

БНСУ-ын Тагнуулын албанаас ОХУ-ын талд Украины эсрэг байлдаж байгаа Хойд Солонгосын цэргүүд маш олноороо амь насаа алдаж байна гэж мэдэгдлээ. Тэднийг орчин үеийн цэрэг дайны мэдлэггүй, дрон хараад айж зугтсаар алуулж байгаа, мөн олзлогдохоос эмээн амиа ихээр хорлож байгаа гэнэ.

ОХУ-ын Засгийн газраас албан ёсоор ямар ч мэдээлэл хийгээгүй ч Украины тал Хойд Солонгосын хоёр цэргийг олзолсноо олон нийтийн сүлжээгээр харууллаа. Өмнө нь нэг солонгос цэргийг олзолж чадсан ч шархаа даалгүй нас бараад байсан юм.

Олзны солонгос цэрэг байцаалт дээр Украины эсрэг байлдаж байгаа гэдгээ мэдээгүй гэж мэдүүлж байна. Хээрийн сургуульд явна гэж тэднийг Орост авчирсан гэнэ. Тэр цэрэг “Дээрээс ирэх тушаалыг дагана. БНАСАУ-д буц гэвэл буцна. Үгүй бол Украинд үлдэж амьдарна” гэж хэлжээ. Харин нөгөө солонгос цэрэг Хойд Солонгостоо харихыг хүссэн.

Ерөнхийлөгч Зеленский "Хэрэв Ким Жон Ун энэ цэргүүдээ санаж байвал бид олзны украин цэргүүдээр солилцоо хийхэд бэлэн байна. Цаашдаа ч Хойд Солонгосын олзныхны тоо нэмэгдэх нь ойлгомжтой” гэж мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.