Зимбабве улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй ган гачиг болж, энэ жил ургац авч чадаагүй. Үүний улмаас 68 сая хүн хоол хүнсний дутагдалд ороод байгаа ажээ.
Тус улсын Засгийн газраас өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ард иргэдээ хооллохын тулд 200 заан нядалж, махыг нь тараах шийдвэр гаргажээ. Үүний тулд анчдаас гадна зааныг өвчиж, эвдэж, гэдэс дотрыг нь янзлах эмэгтэйчүүдийн бүтэн арми гаргах болсон байна.
Зимбабвед 84 мянган заан байдаг нь 55 мянган заан тэжээх хүчин чадалтай Үндэсний хүрээлэнгийн ачааллыг хэт нэмэгдүүлээд байгаа гэнэ. Махыг нь иргэддээ өгөөд яс, соёог нь мөн худалдаалж, мөнгө олох санаатай байгаа ажээ.