UBLife Logo
Дэлхий

Туркууд Миссээ хэт “эрэгтэйлэг” гэж шүүмжлэв

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Туркууд Миссээ хэт “эрэгтэйлэг” гэж шүүмжлэв

Туркийн Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өндөрлөж, 24 настай Идиль Бильген түрүүллээ. Гэвч ялалтынхаа дараа тэрээр маш их шүүмжлэл, доромжлолтой тулгарсан байна.

Идиль энэ жилийн “дэлхийн Мисс” тэмцээнд Туркийг төлөөлөх бөгөөд эмч мэргэжилтэй. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Авьяаслаг бүсгүй ч түүнийг том дипломат аавынхаа ачаар түрүүллээ гэх хүн цөөнгүй байна.

Гэхдээ хамгийн гол нь Идилийг хэт эрэгтэйлэг гэсэн шүүмжлэл их байлаа.

1984 оны "Шабание" гэдэг инээдмийн кинонд өөрийгөө эмэгтэй гэж үзүүлэх гэж оролддог залуутай жишжээ.

Шабание кино

Туркийн поп дуучин Демет Акалина Х хуудсандаа “Идиль Гоо бүсгүйн хэргэмээ буцаан өгөх байх. Эсвэл ард түмний саналаар ялагчийг дахин тодруулах ёстой” гэсэн нь гал дээр тос нэмлээ.

Доромжлолоос болоод бүсгүй олон нийтийн сүлжээний сэтгэгдлээ хаасан ч орон нутгийн телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл газар авч байгаа өнөө үед намайг шүүмжлээд сууж байгаа хүмүүст хэлэхэд өөр хийх зүйл алга уу? Тэдний сэтгэгдэл намайг зовоохгүй байна” гэж хариу барьсан юм.

Мэдээж Идилийг дэмжигчид бий. Тэд “Сүүлийн үед тогтсон гоо сайхны ойлголтыг хаях цаг ирсэн. Жижигхэн хамар, бөмбөгөр уруул, өргөн өгзөг, нарийхан бүсэлхийтэй болох гэж гоо сайхны мэс засалд ороод, бүгд 90—60—90 болохыг хүсдэг цаг өнгөрсөн” гэж хамгаалсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.