Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Бээжин дэх Шведийн Элчин сайдын яам болон "Алтан Хальс" ТББ-аас Шведийн кино наадмыг зохион байгуулж байна. Өнөөдөр 15:00 цагаас Тэнгис кино театрт алдарт хөлбөмбөгч Златан Ибрагимовичийн тухай "Би бол Златан" киног танилцуулах юм. Ибра үнэхээр шазруун дайчин, нэг үгээр хэлэхэд хөл бөмбөгийн ертөнцийн атаман байсан билээ. Мөн тэр өөртөө хязгааргүй их хайртай хэвээр үлдсэн нь мэдээж. Ингээд таны "Би бол Златан" киног заавал үзэх шалтгааныг танилцуулья.
Ингээд Ибрагимовичийн амьдралын дүрэм, алдарт үгнүүдийг нь танилцуулья.
Тийм ээ, Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр олон удаа шалгарсан. Гэхдээ би түүнээс ялгаатай нь хайрцган дээр зогсолгүй автоматаас чихэр аваад идчихэж чадна.
Гвардиола сайн дасгалжуулагч. Гэхдээ тэр эр хүн биш, аймхай новш.
Би бол “Феррари”. Харин “Барса”-д намайг нэг муу “ФИАТ” шиг л ашиглахыг хүссэн.
“Мэдэхгүй. Эхнэрээсээ асуу” (Яагаад ийм шалбархайтай болоо вэ гэсэн сэтгүүлчийн асуултад ингэж хариулжээ)
“Манай гэрт хүрээд ир. Би чамд гомо эсэхээ үзүүлье. Эгчийгээ ч бас дагуулаад ирээрэй”. (“Пикэтэй яагаад ийм дотно юм бэ? Та хоёр гомо биш биз” гэсэн эмэгтэй сэтгүүлчийн асуултад өгсөн хариу)
Үргэлж атаман байх ямар хэцүү гэж бодож байна.
Би өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулдаггүй. Златан бол дэлхийд цорын ганц бүтээгдэхүүн.
Би Америкийн лигийн ихэнх тоглогчийг мэдэхгүй. Гэхдээ тэд бүгд намайг мэддэг гэдэгт итгэлтэй байна.
“Златан гэмтлээ” гэдэг мэдээг сонсохоор дэлхийн бүх баг баярладаг.
Жозе Моуриньо бол том од. Манай эхнэртэй танилцахдаа тэр чихэнд нь “Хелена чиний амьдралд ганц л зорилго бий. Златаныг хамгаалж, аз жаргалтай байлга” гэж хэлсэн. Жозе надад таалагддаг.
Эхнэртээ төрсөн өдрөөр нь юу бэлэглэх вэ гэж үү? Юу ч бэлэглэхгүй. Түүнд би байгаа нь хамгийн том бэлэг.
Би католик шашинтан. Гэхдээ Бурхан ч миний тоглолтыг надаас илүү шүүж чадахгүй.
Би өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг болохоор аз жаргалтай мөч надад цөөхөн байдаг. Гэхдээ намайг өөрчилж болохгүй. Миний ялагчийн сэтгэхүй өөрийгөө дорд үзэх боломж олгодоггүй.
Хөлбөмбөгчид дарамт шахалтад дургүй бол би эсрэгээрээ маш дуртай. Дарамт надад зорилгоо биелүүлэх боломж өгдөг.
Миний талаар хэн юу хэлж байгаа нь надад сонирхолтой байдаггүй. Би дүрэм журмын эсрэг хүн. Улаан гэрлээр гардаг залуус надад таалагддаг.
Сайн тоглохын тулд галзуу юм шиг байх хэрэгтэй. Хашхирч орилох шаардлагатай. Тийм үед л би амьд гэдгээ мэдэрдэг.
Талбай дээр би шувуу мэт эрх чөлөөтэй байх ёстой.
“Барса”-д Месси, Шави, Иньеста гэсэн одод нь дасгалжуулагч юу ч хэлсэн толгой дохин зөвшөөрдөг. Харин би сургуулийн хүүхэд биш.
Би машинаар галзуу мэт давхих дуртай. Нэг удаа 325 км/цагийн хурдтай давхиж, цагдаа нараас зугтаж чадсан.
Аварга болохын тулд ганц хүний хүчин зүтгэл багадна. Дэргэд чинь сайн хөлбөмбөгчид байх ёстой. Азаар би үргэлж агуу хөлбөмбөгчидтэй хамт тоглож байлаа.
Муу тоглоод аварга болох нь сайн тоглоод медальгүй хоцорсноос дээр.
Месси бол бурхнаас заяасан авьяастай хөлбөмбөгч. Харин Роналду маш их бэлтгэл хийж байж гарч ирсэн тоглогч. Месси зүүн хөлөөрөө тоглоод л дэлхийн шилдэг нь болсон. Хэрэв тэр баруун хөлөөрөө тоглоод эхэлбэл дэлхийн хөлбөмбөг юу болох нь төсөөлөхөд бэрх.
Ан, загасчлал миний хобби. Жинхэнэ эр хүний хийх ажил даа.
Парист анх ирээд байр олох гээд чадахгүй удсан. Тэгээд байрлаж байсан зочид буудлаа худалдан авч, амьдардаг юм билүү гэж бодож байлаа.
Үхсэн хойноо л хүн домог болдог гэж ярьдаг. Энэ нь буруу. Би бол амьд домог. Ямар ч гэсэн төрөлх Мальмедээ домог.
Надгүй ДАШТ-д үзэх юм байхгүй.
Надтай зэрэгцэх хүн гэвэл Мухаммед Али л юм даа. Тэр өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед нам цохино гэж хэлээд яг л гүйцэтгэдэг байсан.
Яагаад надад хоч байдаггүй юм бэ гэж хүмүүс асуудаг. Намайг яаж тоглож байгааг хараад бүгд айдаг болохоор тэр.
“Онцгой” Моуриньогийн багаас яагаад бид айх гэж. Манай багт “Цорын ганц” Ибра байгаа шүү дээ.
Эйфелийн цамхгийг миний хөшөөгөөр сольсон цагт би Парист үлдэнэ гэдгээ хэлсэн.
Зодог тайлсан хойноо би Бекхэм шиг зар сурталчилгаанд тоглохгүй. Хүмүүс намайг хөлбөмбөгч гэдгээр нь дурсан санаж яваг.
Миний биен дээр танихгүй 50 хүний нэр бий. Дэлхийд 805 сая хүн өлсгөлөн байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд. Та нар намайг хараад тэдний тухай бодох болно. Би зовж зүдэрч байгаа бүх хүний нэрийг биен дээрээ шивүүлэхэд ч бэлэн байна.
Златан Ибрагимовичийн талаарх хошин яриа
Златаныг нэг удаа худлаа ярьж байгааг мэддэг аппаратаар шалгуулжээ. Аппарат буруугаа хүлээсэн байна.
Златан нэг удаа нэг туулайгаар хоёр сум алсан.
Марк Цукерберг “Facebook”-ийг дөнгөж байгуулаад нээж үзтэл Ибрагаас найзын хүсэлт хэдийнэ ирсэн байлаа.
Ибраг бага байхад нь эцэг эх нь түүнтэй хамт унтдаг байлаа. Гэхдээ айсан үедээ.
Златан “Мона Лиза”-г ширтэлцэх тоглоомоор хожсон.
Златан танай гэрт ирсэн бол та зочин боллоо гэсэн үг.
Златаны аавыг “Бага Златан” гэж нэрлэдэг.
Ибра төрөхдөө эх баригч нарт их тусалсан гэдэг.
Златаныг нэг удаа цагдаа нар зогсоожээ. Тэр цагдаа нарт анхааруулга өгөөд тараасан байна.
Ибраг сургуульд сурч байхад нь багш нар нь ярих зөвшөөрөл авахын тулд гараа өргөх ёстой байлаа.
Гар утсыг хамгийн анх зохион бүтээгээд турших гэж байхад Ибрагаас гурван удаа дуудлага ирчихсэн байсан гэдэг.
Нэг удаа Златан онгоцноос шүхрээр үсэрчээ. Гэвч шүхэр нь задарсангүй. Маргааш нь Златан эргэж ирээд мөнгөө буцаахыг шаардсан байна.
Златан нуугдаж тоглох үед Гүүгл ч түүнийг олж чаддаггүй.
Златан эцгээсээ өмнө “эр хүн” болсон.
Ибра хэзээ ч цаг зүүдэггүй. Хэдэн цаг болж байгааг тэр өөрөө шийддэг.
Златан татвар төлдөггүй. Харин татвар хурааж авдаг.
Златаны компьютерт Delete гэсэн товч байдаггүй. Учир нь тэр хэзээ ч алдаа гаргадаггүй.
Покемоны зурагтай картаар тоглоод Ибра покерын дэлхийн аварга болж байлаа.
Златан нэг удаа бэлтгэл дээр хоцорч иржээ. Дасгалжуулагч бусад тамирчдыг хэт эрт ирлээ гэж торгосон байна.
Златаны өдрийн тэмдэглэлийг “Гиннесийн ном” гэдэг.
Хүн төрөлхтөн гал гаргах арга олоод байж байхад Ибра хэдийнэ шорлог шараад сууж байлаа.