Азербайжаны нийслэл Бакуд IBA холбооны “Аваргуудын шөнө” тэмцээн энэ сарын 28-нд болж өнгөрлөө. Тэмцээний эхний тулаанд 71 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Азербайжаны Сархан Алиевтай өрсөлдлөө.
Тулаан бүтэн зургаан үе үргэлжилж, шүүгчдийн санал нэгт шийдвэрээр Сархан 2-0 ялалт байгууллаа.
“Аваргуудын шөнө” тэмцээний оргил тулаанд Европын аварга-2024, ДАШТ-ий хүрэл медальт-2023 Всеволод Шумков (1-0, КО 1) Узбекистаны дэлхий, Азийн аварга Миразизбек Мирзахалиловыг ялж, IBA холбооны 57 кг-ын аварга болов.