UBLife Logo
Спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Японы эрэгтэй шигшээ баг

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Японы эрэгтэй шигшээ баг

Хорватын нийслэлд болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох багуудын бүрэлдэхүүн тодорсоор байна. Энэ удаад Японы шигшээ баг сонгон шалгаруулалтын эцэст багаа зарлалаа. Японы бөхийн холбооны дүрэм ёсоор ДАШТ-ийн багаа өнгөрсөн жилийн 12 дугаар сард болсон Эзэн хааны Цом, зун явагддаг Мэйжи Цомын тэмцээний дүнгээр шалгаруулдаг. Хэрэв хоёр өөр бөх түрүүлбэл хооронд нь халз барилдаан хийлгэдэг журамтай.

Эрэгтэй 57 кг-д 19 настай Рин Сакамото шигшээ багт сонгогдсон. Тэрээр дээрх хоёр тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн юм. Сакамото АНУ-д амьдардаг, Оклахома мужийн их сургуулийн тамирчин. Америкийн Мичиганд мөн түүний эгч, U-23 дэлхийн аварга Юү Сакамото амьдардаг. Рин Сакамото АНУ-д фолкстайл дүрмээр явагддаг оюутны тэмцээнд тогтмол оролцдог. Өнгөрсөн жил Эзэн хааны цомд оролцохдоо дүрмийн ялгаанаас болж, бага зэрэг төөрөлдсөн ч энэ удаад чөлөөт бөхийн дүрмэнд дасан зохицоод торох зүйлгүй түрүүлжээ. Рин энэ жилийн Азийн АШТ-д тавдугаар байр эзэлсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд манай Б.Мөнх-Эрдэнэд 1:5 ялагдсан юм.

Ирэх ДАШТ-д Японы шигшээ баг гурван одгүй оролцоно. Парисын олимпын аварга Рэй Хигүчи (57 кг), мөнгөн медальт Даичи Такатани (74 кг), 2024 оны дэлхийн аварга Масаносүкэ Оно (61 кг) нар сонгон шалгаруулах тэмцээнүүдэд барилдаагүй.

Японы эрэгтэй шигшээ баг: Рина Сакамото (57 кг), Такара Сүда (61 кг), Котаро Киёка (65 кг), Ёшиносүкэ Оаяги (70 кг), Кота Такахаши (74 кг), Риносүкэ Камия (79 кг), Хаято Ишигүро (86 кг), Такаши Ишигүро (92 кг), Араш Ёшида (97 кг), Тайки Ямамото (125 кг).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.