Энэ өдрүүдэд нийслэлийн Сүхбаатарын талбайд 3х3-ийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр гурав дахь өдрийн тоглолтууд өндөрлөлөө. Манай эрэгтэй шигшээ баг “В” хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегро гэсэн хүчирхэг багуудтай багтсан.

Тэмцээний эхний өдөр Монголын баг дэлхийн аварга АНУ-ын багт 21:18 харьцаатай ялагдсан.

Дараа нь “Токио-2020” олимпын аварга Латвийн шигшээд 21:16-гаар хожигдсон билээ.

Өчигдөр хэсгээс гарах эсэхээ шийдэх хоёр чухал тоглолт биднийг хүлээж байлаа. Гэвч манай багийн Э.Дөлгөөн Латвийн эсрэг тоглохдоо гэмтсэн тул талбайд гарах боломжгүй болсон. Тиймээс А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар сэлгээгүй өрсөлдлөө.
Монтенегро – Монгол 18:15

Монгол – Япон 20:21
