UBLife Logo
Кино

30 хоногийн марафон: Хэллоун хүртэл өдөр бүр Netflix-ээс үзэх кинонууд

30 хоногийн марафон: Хэллоун хүртэл өдөр бүр Netflix-ээс үзэх кинонууд

Хэллоуны баяр ойртож буй энэ цаг үед та бүхэндээ Netflix-ээс үзэж болох аймшгийн кинонуудыг жагсаан хүргэж байна.

1. Smile (2022)

Рөүз Коттер хэмээх эмч бүсгүй өвчтөнтэйгөө холбоотой цочирдом үйл явдлыг олж харсныхаа дараагаас учир нь олдохгүй аймшигт явдлуудтай нүүр тулж эхэлнэ. Дотор эвгүйцүүлэм таагүй инээмсэглэл түүнийг хаа сайгүй дагаж эхлэх аж.

Үзэх бол ЭНД дарна уу.

2. The Deliverance (2024)

Индиана мужид амьдардаг нэгэн гэр бүл хачирхалтай, муу ёрын үйл явдлуудыг олж илрүүлснээр амьдардаг байшин нь тамын хаалга гэж итгэхэд хүрнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

3. IT (2017)

Өсвөр насны долоон хүүхэд алиалагчийн дүртэй муу ёрын чөтгөртэй нүүр тулна. Эртнээс хүүхдүүдээр хооллож ирсэн тэрхүү чөтгөрийг үгүй хийхийн тулд чадах бүхнээ хийнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

4. As Above So Below (2014)

Скарлетт хэмээх бүсгүй гүн ухааны чулууг эрж хайсаар, Парисын газар доорх катакомб руу хэсэг хүмүүсийн хамтаар нэвтрэн орох бөгөөд тэндээс жинхэнэ хар дарсан зүүд эхлэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

5. The Unholy (2021)

Сонсголын бэрхшээлтэй Алиса гэх охин гэнэт сонсох чадвартай болоод зогсохгүй хүмүүсийн өвчнийг ч анагаах чадалтай болно. Энэхүү гайхамшигт үйл явдлын цаад учрыг нэгэн сэтгүүлч илрүүлэхээр оролдож эхэлнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

6. The Ritual (2017)

Дөрвөн найз Шведийн шигүү ой модон дундуур алхаж, харилцаагаа эргүүлэн бэхжүүлэхээр оролдох үедээ тэнд ганцаараа биш гэдгээ ухаарах болно. Тэднийг ямар нэг аймшигт зүйл дагаж эхлэх аж.

Үзэх бол ЭНД дарна уу.

7. Hellhole (2022)

1987 онд нэгэн залуу цагдаа гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан сүм рүү нэвтэрч, санваартны дүр эсгэх үедээ ойр хавийн оршин суугчид учир битүүлгээр алга болж буй хэргийг олохыг хичээнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

8. Ghost Ship (2002)

Аврах багийнхан удаан хугацаанд сураггүй болсон зорчигч тээврийн хөлөг онгоцыг олж, дотор нь хайгуул хийж байх явцдаа өнгөрсөн түүхийг нь олж мэдэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

9. Creep (2014)

Аарон гэх эр онлайнаар бичсэн үл таних залуугийн хүсэлтийг хүлээн авч, түүнийг бүтэн өдөр даган зураг авалт хийхээр болно. Гэвч үл таних эрийн хүсэлтүүд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүр эвгүй болж, хачирхалтай санагдаж эхлэх нь тэр.

Үзэх бол ЭНД дарна уу.

10. Black Phone (2021)

13 настай хүү багтай алуурчны гарт орж, зооринд нь хоригдох болно. Зоорины өрөөнд байрлах утсанд хачирхалтай дуудлагууд ирэхэд харин хүү тэднийг өмнө нь алуурчны гарт амиа алдсан хохирогч хүүхдүүд болохыг олж мэднэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

11. Unfriended: Dark Web (2018)

Хэсэг залуучууд орхигдсон лаптоп олж, өмнөх эзэн нь Дарк веб буюу хууль бус интернэтийн сүлжээнд нэвтэрдэг байсныг олж мэднэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

12. Malignant (2021)

Мэдисон хэмээх залуу бүсгүй үл таних хүмүүст тохиолдож буй хүчирхийлэл, аллагын дүр зургийг харж эхэлнэ. Түүнээсээ болж байнга шахуу шаналалд автаж байсан бүсгүй нэг өдөр тэр хүмүүсийг олж туслахыг хүсэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

13. Life (2017)

Сансрын нисэгчид Ангараг гариг ​​дээр харь гаригийн амьдралын анхны нотолгоог олж илрүүлэх бөгөөд судалгааны явцдаа тэрхүү биет нь туйлын ухаалаг боловч дайсагнагч шинж чанартайг ойлгох болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

14. Under the Shadow (2016)

Иран-Иракийн мөргөлдөөний үеэр нөхрөө дайтаж байхад охиноо асарч байсан эмэгтэй муу ёрын сүнснүүд энэ бүх үйл явдал дунд идэвхжиж буйд аажмаар итгэж эхэлнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

15. Tarot (2024)

Хэсэг найзууд тарот хөзөрт шингэсэн муу ёрын чөтгөрийг сулласнаар нэг нэгээрээ үхэлтэй нүүр тулж эхэлнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

16. The Conjuring (2013)

Таван охины хамтаар шинэхэн байшинд нүүн ирсэн гэр бүлд аймшигтай зүйл тохиолдож эхэлснээр тэд сүнс зайлуулах зан үйлийн мэргэжилтнүүд болох Эд болон Лоррайн Уоррен нараас тусламж хүсэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

17. Texas Chainsaw Massacre (2022)

Техасын жижигхэн суурин газар хэрцгий цуврал алуурчин “Leatherface“-тэй нүүр тулах болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

18. Deliver Us from Evil (2014)

Нью-Йоркийн цагдаагийн ажилтан Ральф Сарчи хэд хэдэн гэмт хэргийг мөрдөн шалгах үедээ сүнс зайлуулах зан үйлд суралцсан санваартантай хамтрах болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

19. Pearl (2022)

Алс фермд өссөн охин кинон дээрээс үзсэн амьдралдаа шунан тэмүүлж, аажим аажмаар хүсэл бодит байдлын зөрчилдөөнд орох болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

20. Insidious: The Red Door (2023)

Жош Ламберт хүү Далтоноо сургуульд нь хүргэж өгөөд буцна. Тэдний амьдрал энгийн л болсон мэт байх боловч Далтоныг өнөөх л хар бараан, муу сүнснүүд дахин дагаж, нүдэнд нь харагдаж эхэлснээр үйл явдал дахин шинээр эхэлнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

21. Apostle (2018)

Хорьдугаар зууны эхэн үед үйл явдал өрнөх бөгөөд Томас Ричардсон нэгэн шашны гаж урсгалын хүмүүст хулгайлагдсан дүүгээ аврахын тулд амь сорьсон даалгаварт явах болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

22. Barbarian (2022)

Онлайнаар захиалсан байшинг нь үл таних эр зэрэг түрээслэн орсон байхтай таарсан бүсгүй яваандаа тэрхүү байшинд ямар нэг хачирхалтай зүйл болж буйг анзаарч эхэлнэ.

Үзэх бол ЭНД дарна уу.

23. Sister Death (2023)

Ер бусын хүч чадалтай залуухан бүсгүй охидод зориулсан сүмд хүрэлцэн ирнэ. Түүнийг зовоож байсан хачирхалтай үйл явдлууд яваандаа сүм болоод оршин суугчдыг тойрсон нууцыг задлахад хүргэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

24. The VVitch (2015)

17-р зууны Англи. Нэгэн гэр бүл өөр хэний ч амьдардаггүй асар том ойн захад ферм байгуулан амьдарна. Тун удалгүй харын хүч тэдэнд нөлөөлж эхлэх болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

25. Incantation (2022)

Зургаан жилийн өмнө Ли Ронан шашны хорио цээрийг зөрчсөнийхөө төлөө хараагдсан бөгөөд одоо охиноо энэхүү үр дагавраас хамгаалах ёстой болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

26. Cadaver (2020)

Цөмийн гамшгийн дараа хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, хүнд хэцүү амьдралыг туулах болно. Энэ үеэр нэгэн гэр бүлийг зочид буудалд үнэ төлбөргүй хооллох санал тавьснаар аажимдаа энэ бүх үйл явдал харгис тоглоом болон хувирна.

Үзэх бол ЭНД дарна уу.

27. The Call (2020)

20 жилийн зайтай амьдарч буй хоёр бүсгүй нэгэн байшин дахь утсаар нэгэнтэйгээ холбогдоно. Цуврал алуурчин болох бүсгүй ирээдүйн өөр цаг хугацаанд амьдарч байгаа охины өнгөрсөн болоод одоогийн амьдралд нөлөөлж эхлэх нь тэр.

Үзэх бол ЭНД дарна уу.

28. Hostel (2005)

Европ даяар үүргэвчтэй аялж яваа гурван аялагч нэгэн эртэй тааралдсан нь тэднийг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамт буудалд хонохыг ятгаж дөнгөв. Гэсэн хэдий ч тэднийг зорьсон газартаа хүрэхэд аймшигтай нөхцөл байдалтай нүүр тулах болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

29. Fear Street Trilogy

Ижил нэрт номоос сэдэвлэн гаргасан гурван кинонд өсвөр насны хүүхдүүд хэдэн зууны турш тэр хотыг зовоосон чөтгөрийн хүчтэй тэмцэж буйг харуулна.

Үзэх бол ЭНД дарна уу.

30. Evil Dead Rise (2023)

Нураагдаж буй байшингийн доороос олсон муу ёрын эд зүйлийг хүүхдүүд гэртээ авчирснаас болж хамгийн аймшигтай хар дарсан зүүд нь биелэх шиг болно.

Үзэх бол ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.