БНСУ-ын алдартай хос болох жүжигчин И Мин-Жон, И Бён-Хон нар 2013 онд хуримаа хийж, 2015 онд хүүтэй болсон. Харин 2023 онд охин төрж, аав ээждээ баяр баясгалан авчирсан.
Алдартнуудын хүүхдүүд папараци нарын бай болох нь элбэг тул тэд хүүхдүүдээ олны анхаарлаас хол, далд байлгаж, хамгаалж байлаа.
Гэтэл саяхан цахим сүлжээнд гарсан нэгэн зураг тэдний хүү ямар том болсныг фэнүүдэд нь илчилж орхилоо. Нэгэн сагсан бөмбөгийн тэмцээн дээр 99 дугаартай тоглогч бичлэг дээр гарах бөгөөд И Бён-Хонтой тун адилхан. Мөн үзэгчдийн суудлаас жүжигчин И Мин-Жон хүүгээ дэмжээд зогсож байснаар алдарт хосын хүүгийн царай нийтэд ил боллоо.
Аавыгаа өвчсөн мэт адилхан байна гэж цахим сүлжээ гайхжээ.