АНУ-ын жүжигчин Сигурни Уивер, түүний нөхөр Жим Симпсон нар Италийн Венецид хуримынхаа 40 жилийн ой буюу бадмаараг хуримаа тэмдэглэлээ.
Хосууд 1983 онд Уильямстаунд болсон театрын наадмын үеэр танилцсан. 1984 оны аравдугаар сарын 1-нд гэрлэлтээ батлуулж, ёслолоо хийж байжээ.
Сигурни тэр үед 35 настай, нөхөр нь 28 настай байлаа. Насны зөрүүтэй ч энэ хос Холливудын хамгийн бат бэх гэрбүлд тооцогдож ирсэн билээ.
Сигурни нэгэн ярилцлагадаа “Надад үнэхээр гайхамшигтай эр хүн оногдсон шүү. Жим хэзээ ч намайг хардаж байгаагүй, жүжигчний замналд минь атаархаж, үг хэлж байгаагүй. Нөхрийнхөө ачаар би амжилтад хүрж чадсан. Манай гэр бүл түүний ачаар ийм удаан, аз жаргалтай явж ирсэн” гэж хэлж байв.