UBLife Logo
Newsfeed

Хүйтэн өвлийг ганцаар туулахгүйн тулд яг одоо крашаа найрах 6 арга

Хүйтэн өвлийг ганцаар туулахгүйн тулд яг одоо крашаа найрах 6 арга

Хүйтэн сэрүүн цаг агаар наашилж, өвөл айсуй. Одоо л та босоод крашаа найрахгүй бол болохгүй шүү. Бид онлайн орчинд асуулга явуулсны үүднээс хүмүүсийн хамгийн үр дүнтэй гэж үзсэн хэд хэдэн аргыг сонирхуулж байна. Хүлээн авна уу.


1. Эхний алхмыг хийхээс бүү ай.

Заримдаа зүгээр л санаа зовнил болгоноо мартаад, зориглох хэрэгтэй байдаг. Болзоонд явахыг, хамт ямар нэг эвентэд очихыг, кино үзэхийг асуу. Чиний талтай байгааг олж мэднэ гэдэг маш том алхам юм шүү. Өөртөө анхаарлыг нь тат, сториг чинь үздэг болго, өөрийгөө байдгийг мэдрүүл.

2. Түүнд сэтгэлийн бэлэг өгөх

Түүний зургийг зурж, түүнд зориулан тэмдэглэл хөтөлж, эсвэл өөрийн чаддаг зүйлээрээ түүнд бэлэг барих хэрэгтэй. Эсвэл ядарсан үед нь уух юмаар дайлах, амттан өгөх нь ч таны сэтгэлийг харуулна.

3. Олон нийтийн сүлжээг аль болох ашиглахгүй байх

Түүнд сэтгэлээ илчлэхдээ олон нийтийн сүлжээг ашиглаад хэрэггүй болов уу. Тэгвэл тийм чухал биш, худлаа ч юм шиг санагдаж мэднэ. Бүр тоглоом хийж байна гээд ойлгочихвол дэмий шүү дээ. Бас хаа хамаагүй дэмий үгтэй зүйл, бичлэг шэйр хийгээд байж болохгүй.

4. Санаа тавьж байгаагаа харуулах

Магадгүй түүнд тусламж хэрэг болсон байж мэднэ. Эсвэл тэр жаахан гунигтай байгаа ч юм уу. Ханиад хүрч, халуурч, хичээл нь жаахан хүндхэн байж ч мэднэ. Та нэг мэдэхэд л тэр хүнийг маш их анзаарч, түүнд санаа тавьж, санаагаа зовоодог болсон байх болно. Үүнийгээ мэдрүүлэх хэрэгтэй. Түүний мэдрэмж, эрүүл мэнд, хүсэл сонирхол танд ч бас чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэхийн тулд та шууд холбогдож, хэлж болно. Эсвэл ханиад хүрсэн байх үед нь найруулж уудаг чацаргана авч өгөх ч юм уу, бээлий, ороолт дурсгаж, хичээл нь хүнд байгаа үед туслахыг санал болгож болох юм. Харих замд нь хань болж явахыг ч гуйж болно шүү дээ.

5. Дуу илгээх

Дуу хөгжим зүрх сэтгэлд хамгийн ойр хүрдэг нарийн мэдрэмж гэгддэг шүү дээ. Иймд түүнийг санагдуулдаг дуугаа явуулаад үзээрэй. Гэхдээ хэтэрхий эмо дуу явуулав аа. Аль болох гоё үгтэй, нандин санагддаг дуугаа явуулаарай.

6. Эсвэл ...Бурхныг бодож зүгээр л шууд хэл

Та маш олон зүйл сэтгээд, бодоод, уншаад л байсан ч ерөөсөө болохгүй эсвэл зориг чинь хүрэхгүй байгаад байвал зүгээр л хэлчих. Залгаад, хоолойгоо сонсгоод ч юм уу хэлээрэй. Хамаагүй шулуухан, амар байх болно. Хэдий болтол дотроо шаналж, харж явах гээв? Би ч гэсэн байнга ийм мэдээ хийхээс залхаж байна. Зүгээр хэл. Чи чадна. Болох юм болдгоороо болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.