UBLife Logo
Newsfeed

BTS хамтлагийн J-Hope өнөөдөр цэргийн албаа хааж дуусгалаа

BTS хамтлагийн J-Hope өнөөдөр цэргийн албаа хааж дуусгалаа

Өмнөд Солонгос төдийгүй дэлхий даяар алдаршсан К-поп хамтлаг болох BTS-ийн гишүүн J-Hope буюу Жон Хусог өнөөдөр цэргийн албаа хаан дуусгаж байна.

18 сарын хугацаанд цэргийн үүрэгт албыг хашиж дуусгасан тэрээр ийнхүү цэргийн албаа хаасан хоёр дахь гишүүн болж байна.

2024 оны 6 сарын 12-нд хамтлагийн гишүүн Жин цэргээс халагдсан юм.

Тэрээр цаашид өөрийн уран бүтээлийн ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний цэргийн алба хаасныг тэмдэглэж ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Хамтлагийн гишүүдийн аюулгүй байдлын улмаас энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Фэнүүд болон оддын ашигладаг Weverse платформ дээр J-Hope, “Цэргийн алба хаасан хугацаагаа эргэн харахдаа би үнэхээр бахархаж байна. Энд байсан хугацаа надад үнэхээр үнэ цэнтэй” хэмээн өнгөрсөн сард бичсэн билээ.

Хамтлагийн гишүүд бүгд цэргээс халагдаж дууссаны дараа 2025 онд хамтлагийн үйл ажиллагаа үргэлжилнэ хэмээн фэнүүд итгэл дүүрэн хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1\18.140.113.81
1