UBLife Logo
Newsfeed

“One Direction” хамтлагийн гишүүн асан Лиам Пейн тагтнаас унаж нас баржээ

“One Direction” хамтлагийн гишүүн асан Лиам Пейн тагтнаас унаж нас баржээ

Дөнгөж саяхан ийм нэгэн харамсалтай мэдээ цацагдлаа.

“One Direction” хамтлагийн гишүүн асан Лиам Пейн 31 насандаа зуурдаар таалал төгссөн байна.

Тэрээр Аргентин улсад нэгэн зочид буудалд байрлаж байх үедээ гурван давхрын өрөөнийхөө тагтнаас унасан байна.

Энэхүү үйл явдал болохын өмнөхөн цагдаагийн байгууллагад архи эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй түрэмгий эр шуугиан тарьж буй тухай дуудлага очсон байжээ. Мөн ажилтнууд өрөөнөөс чанга дуу чимээ гарахыг сонсжээ.

Чарли Пут, Парис Хилтон зэрэг одуудаас гадна томоохон хөгжмийн платформууд эмгэнэлээ илэрхийлээд байна.

Мөн түүний үнэнч шүтэн бишрэгчид яг одоо цуглан эмгэнэлээ илэрхийлэн гашуудаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.143.189.142
Ямар Өрөвдөлтэй үхдэг юм бэ