UBLife Logo
Урлаг

Монгол дахь тувачуудын тухай үзэсгэлэн Кызылд гарлаа

Монгол дахь тувачуудын тухай үзэсгэлэн Кызылд гарлаа

Тува улс ЗСБНХУ-д сайн дураар нэгдсэний 80 жилийн ой тохиож байна. Тувад ойн олон арга хэмжээ болж байгаагийн дотор “Орос, Хятад, Монгол дахь тувачууд” гэрэл зургийн үзэсгэлэн байна.

Үзэсгэлэнг гэрэл зурагчин Василий Балчый-оол гаргасан бөгөөд нийт 232 зураг Тувагийн үндэсний музейд тавигдаад байгаа юм. Энд үзэгчид гадаадад амьдарч байгаа тува үндэстнүүдийн аж амьдрал, зан заншилтай танилцаж болно.

1944 оны аравдугаарсарын 11-нд Бага хурлын VII чуулганаар тувачууд ЗСБНХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор баталж байжээ. Одоо ОХУ-д 296 мянга, Монголд 2354, Хятадад 4300 тува иргэн амьдарч байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.