UBLife Logo
Хөгжим

Усан дор Ганнам, триллер бүжиглэж үзүүллээ

Усан дор Ганнам, триллер бүжиглэж үзүүллээ

ОХУ-ын уран сайхны сэлэлтийн тамирчин, дэлхий, Европын олон удаагийн аварга Кристина Макушенко одоо олон нийтийн сүлжээний од, блогчин болоод байгаа. Түүнийг “Усан доорх бүжгийн хатан хаан” нэрээр нь дэлхий мэддэг болсон билээ.

Кристина саяхан хамгийн сүүлийн шинэ бүтээлээ танилцууллаа. Энэ нь Майкл Жексоны алдарт Thriller клипний бүжиг.

Тэрээр “Хэллоуин болгоны өмнө хүн болгон  энэ бүжгийг захиалдаг байлаа. Гурван жил зарцуулж байж, нэг юм чадлаа. Би газар дээр ч мэргэжлийн бүжигчин биш. Эхлээд дуугаа судаллаа, дараа нь Жексоны нүүрний хувирлыг харлаа. Толины өмнө ямар олон удаа давтсаныг Бурхан л мэдэх байх. Ингээд усан сан дахь бичлэгтээ орсон. Маш урт бүжиг. Би өөрөө зургаа авдаг. Зураг авалтад 3 цаг зарцууллаа. Улаан савхин хүрэм ч олсон” гэж ярьсан байна.

Кристина Макушенко өмнө нь Уэнсдэйгийн алдарт бүжиг, Ганнам стайл, Жексоны сарны бүжгийг усан дор бүжиглэн, танилцуулж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.