UBLife Logo
Хөгжим

Бритни Спирс өөртэйгөө гэрлэлээ

Бритни Спирс өөртэйгөө гэрлэлээ

Дуучин Бритни Спирс сүүлийн үед элдэв хачирхалтай үйлдэл их хийдэг болоод байгаа. Саяхан тэрээр инстаграм хуудсандаа хуримын хувцастай бичлэг оруулж, өөрөө өөртэйгөө гэрлэснээ зарлалаа.

Бичлэг доороо тэр “Өөртэйгөө гэрлэсэн өдөр... Хачин, тэнэг мэт санагдаж болох ч энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн агуу зүйл” гэж бичжээ.

Түүний талаар сүүлийн үед 38 настай найз залуу Пол Ричард Солизтойгоо гэрлэх гэж байгаа гэсэн яриа гарч байсан. Харин дуучин бүсгүйн гэрийнхэн үүнд ихэд санаа зовж байгаа юм. Учир нь Пол хэд хэдэн удаа торны цаана орж байсан ажээ.

Бритни Спирс 3 удаа гэрлэж байсан. Түүний нөхөр агснууд Сэм Асгари, Кевин Федерлайн, Жейсон Александр (энэ гэрлэлт ганц өдөр үргэлжилсэн).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.