UBLife Logo
Нийгэм

Замын хөдөлгөөнд өвлийн дугуйтай оролцохыг зөвлөж байна

Ub.life
Ub.life
Замын хөдөлгөөнд өвлийн дугуйтай оролцохыг зөвлөж байна

Өчигдөр буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад:

-Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад, зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон автомашин зогсох боломжгүйгээс гулгаж урдах тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас осол гарсан дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Ийм шалтгаанаар 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.