UBLife Logo
Нийгэм

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа

Ub.life
Ub.life
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа

Нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ. Эдгээр талбайг тохижуулахын тулд 188 байршилд гарааш буулган газрыг нь чөлөөлсөн байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан нь ийнхүү хэрэгжиж буй аж. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт таван байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай барьж, шинээр 9 сагсан бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус ажлуудыг Хот тохижилтын газар гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.