UBLife Logo
Кино

“Харри Поттер”-ын зөвхөн номоос л мэдэж болох сонирхолтой 5 баримт

Б.Энхжин
Б.Энхжин
“Харри Поттер”-ын зөвхөн номоос л мэдэж болох сонирхолтой 5 баримт

Алдарт Харри Поттер кино цуврал олон сая хүмүүсийн төсөөллийг бодит болгож, Ж.К Роулингийн ид шидийн ертөнцийг цэнхэр дэлгэцнээ авчирсан гайхалтай бүтээл билээ Тэгвэл Харри Поттер кинонд дурдагдалгүй өнгөрсөн, номон дээрх 5 сонирхолтой баримтыг хүргэе. 

Перси Уизлигийн урвалт

Перси Уизли бол нэр төр, бардамнал, гэр бүлийн үнэнч байдал зэргийг тод гаргаж ирсэн баялаг түүхтэй дүр юм. Тухайлбал "Галт шувууны бүлгэм" номонд Перси “Ид Шидийн Яам”-ыг шүүмжилсэн эцгийнхээ шүүмжийг огт үндэслэлгүй гэж үзэж, түүний эсрэг зогсдог. Дээд албан тушаалтнуудынхаа тааллыг олж авахын хүслэн болсон Перси Лорд Волдеморт эргэн ирэх гэж байгаа тухай гэр бүлийнхэн болон Дамблдорын анхааруулгыг үл тоомсорлон яамныхны талд ажилладаг аж. Гэсэн ч Хогвартсын тулалдааны үеэр Перси гэр бүлтэйгээ эвлэрдэг. Тэгвэл кинон дээр Персигийн урвалт, гэр бүлээсээ хөндийрч байгаа нь бараг л өгүүлэгддэггүй бөгөөд түүний дүрийн нөлөөг үгүй болгожээ. 

Mаглчууд Хогвартсыг харж чадахгүй

Хогвартсын ойролцоо хөдөө хээрээр зугаалж яваа маглчуудад сүр жавхлант ид шидийн сургууль харагддаггүй. Харин оронд нь “АЮУЛТАЙ БҮҮ НЭВТЭР” гэсэн анхааруулах пайзтай жихүүдэс хүрэм балгасыг л олж харах болно. Мөн магл гэр бүлд төрсөн сурагч электрон төхөөрөмж Хогвартсд авчирвал тэр нь богино холболт үүсэж, ажиллахаа больдог аж.

Поттер  толгойтнууддаа дуулгах таатай мэдээтэй. Та хэзээ ч, хэд ч үзсэн уйдамгүй Харри Поттер цувралыг үзээд бэлгийн эзэн болоорой. 10.31 хүртэл LookTV-ээс хүссэн үйлчилгээгээ идэвхжүүлээд iPhone 14, PlayStation 5, InstaX, бүр Disneyland руу аялах хос эрх зэрэг олон бэлгийн эзэн болох боломжтой болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Мараудерс бүлгэмийн түүх

Жэймс Поттер, Сириус Блэк, Ремус Люпин, Питер Петтигрю нараас бүрдэх Мараудерс буюу Тэнүүлчдийн бүлгэмийн баялаг түүхийн талаар кинонд барагтаа дурддаггүй. Мараудерсын газрын зургийг хэрхэн зохиосон, Люпиныг хүн чоно болж хувирахад нь хань болох үүднээс өөрсдөө анимагус болж яаж хувирч байсан гээд Харригийн аавын дотно нөхөрлөлийн талаар олон зүйл номон дээр өгүүлдэг. Гэвч кинон дээр тэдний талаар бараг өгүүлдэггүй нь Петтигрюгийн урвалт ямар том цохилт болсон хүчийг сулруулжээ.

Нагац эгч Петунья хүүхэд байхдаа Дамблдортой холбоо тогтоож байсан

Петунья дүү Лилитэй нь цугтаа Хогвартс руу явуулахыг Дамблдороос гуйж байжээ. Гэвч түүний хүсэлтээс татгалзсанаар Петуньягийн шидтэний ертөнцийг үзэн ядах сэтгэл дүрэлзэж эхэлсэн байна. Хэцүү ч юм аа даа. 

Дамблдорын гэр бүлийн түүх 

"Үхлийн шүтээн" зохиолын хамгийн адармаатай үзэгдлүүдийн нэг нь Альбус Дамблдорын зовлонт өнгөрсөн амьдрал байдаг. Рита Скитерийн ном болон Аберфорттой хийсэн ярианаас л Харри Поттер Дамблдорын талаар олон зүйл мэдэж авдаг. Охин дүү Арианагийнх нь эмгэнэлтэй хувь тавилан, Дамблдорын залуу насны хүсэл тэмүүлэл, Геллерт Гринделвальдтай нөхөрлөсөн нь ямар гамшигт үр дагаварт хүргэсэн гээд олон түүх бий. Энэ нь Дамблдорыг бусдаас ялгаагүй энгийн хүн гэдгийг харуулж, агуу удирдагч болох хүртлээ ямар харанхуй, хэцүү замаар явсныг өгүүлдэг.

Харри Поттер кино цуврал номон дээрх зарим нарийн ширийн зүйлийг орхигдуулсан ч дэлхий нийтийг байлдан дагуулсан бүтээл болсонтой хэн ч маргахгүй. Гайхалтай дүрслэл, нүдээ олсон дүр сонголтууд нь Хогвартсын ид шидийг өргөн дэлгэцээр үзэгчдэд түгээж, гайхалтай амжилтыг үзүүлж чадсан. Тэгвэл кинонд нь түрүүлж дурласан хүмүүст номыг нь шимтэн уншиж, ид шидийн ертөнцөөр илүү гүнзгий аялахыг санал болгоё.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.