UBLife Logo
Спорт

ДАШТ: Дагестан танк, Америк шидтэний хэн нь ялах вэ?

ДАШТ: Дагестан танк, Америк шидтэний хэн нь ялах вэ?

Албанид болж байгаа чөлөөт бөхийн олимпын бус жингүүдийн ДАШТ-ий эрэгтэй 92 кг-д манай Г.Ганхуяг барилдана.

Энэ жингийн хамгийн түрүүлэх магадлалтай бөхчүүд

Абдулрашид Садулаев (ОХУ) – олимпын хошой аварга (2021, 2016), дэлхийн 5 удаагийн аварга (2021, 2019, 2018, 2015, 2014), Европын наадмын хошой аварга (2019, 2015), Европын 4 удаагийн аварга (2020, 2019, 2018, 2014).

Дэвид Тейлор (АНУ) – олимпын аварга (2021), дэлхийн 3 удаагийн аварга (2023, 2022, 2018).

Камран Гасемпур (Иран) – дэлхийн хошой аварга (2022, 2021), Азийн хошой аварга (2021, 2019).

Фейзулла Актюрк (Турк) – ДАШТ-ий хүрэл медальт (2022), Европын 3 удаагийн аварга (2024, 2023, 2022).

Батырбек Цакулов (Словак) – ДАШТ-ий мөнгөн медальт (2022), Европын АШТ-ий хүрэл медальт (2022).

Мириани Майсурадзе (Гүрж) – ДАШТ-ий хүрэл медальт (2022), Европын АШТ-ий 3 медальтай (2024, 2023, 2022).

92 кг-ын жинд зохион байгуулагдсан таван ДАШТ-ий түүхэнд орос бөх түрүүлж байгаагүй. Энэ байдлыг засахаар хамгийн алдартай орос бөх болох Абдулрашид Садулаев иржээ. Дагестан танк 2014 оноос хойш хоёр л ялагдсан. 2017 оны ДАШТ-ий финалд АНУ-ын Кайл Снайдерт (5:6), өнгөрсөн жилийн ДАШТ-д Ахмед Тажудиновт (Бахрейн) 2:9 ялагдаж байгаад гэмтлийн улмаас  барилдаанаа дуусгаагүй. Нийт 10 жил барилдахдаа тэр 139 ялсны 66-д нь цагаас өмнө ялж байв. 1156 оноо авч, өрсөлдөгчдөө 155 оноо л алджээ. Садулаев 86 кг жинд гурван удаа дэлхийн аварга болсон.

Абдулрашид 2017 онд 97 кг жинд шилжсэний дараа 86 кг-д Шидтэн хочит Дэвид Тейлор түүнийг залгамжилсан. Дэвид олимп, гурван ДАШТ-д энэ жиндээ аваргалахдаа 2021 оны ДАШТ-ий финалд Ираны Хасан Язданид ганцхан удаа ялагдсан байдаг.

Хоёр бөх хоёулаа Парисын олимпод оролцохоор хичээсэн ч чадсангүй. Садулаев улс төрийн хоригт ороод явж чадаагүй бол Тейлор дотоодын сорилгод Аарон Брукст ялагдсан билээ. Үүний дараа тавдугаар сад Тейлор зодог тайлснаа зарласан ч шинэ жинд барилдахаар эргэн ирлээ. Харин Садулаев 92 кг-д жин буугаад улсын аварга Алан Багаевыг ялж, ДАШТ-ий эрхээ авсан.

Ингээд Танк, Шидтэн хоёр халз барилдахаар боллоо. Бөхийн ямар ч холбоо энэ хоёрын барилдааныг финалд болохоор тааруулах ч ДБНХ өөрөөр үзлээ. Сугалааг мэдээж 92 кг-ын чансаагаар явуулсан тул 97 кг-ын Садулаев, 86 кг-ын Тейлор хоёрт оноо байсангүй, хэсэг толгойлж чадсангүй. Нэг хэсэгт багтаад тогтсонгүй эхний тойрогт хоорондоо барилдахаар болжээ. Ялсан нь түрүүлэх магадлал өндөр тул ялагдсан нь дагаад яваад байхаас өөр аргагүй.

Тэдэнтэй өрсөлдөх гол бөхөөр Ираны Камран Гасемпур нэрлэгдэж байна. Тэр дээрх хоёртой хагас шигшээд таарах магадлал өндөр. Энэ хэсэгт мөн Туркийн Фейзулла Актюрк, Азербайжаны дагестан Абубакр Абакаров, Швейцарын  Самюэль Ширрер байгаа.

Манай Г.Ганхуяг доод хэсэгт байгаа. Энд Словакийн осетин бөх Батырбек Цакулов, чансааг тэргүүэгч гүрж залуу Мириани Майсурадзе нарыг онцолж болно. Манай бөх сугалаагаар эхний тойрогт Польшийн Цезарь Садовскийтай таарсан.

ДАШТ-ий 92 кг-д барилдах бөхчүүд

Абдулрашид Садулаев (ОХУ), Ярослав Йодковский (Беларусь), Марьюс Малко (Албани), Игорь Саркисян (Армени), Абубакр Абакаров (Азербайжан), Ахмед Магамаев (Болгар), Эндрю Жонсон (Канад), Лин Зушен (Хятад), Мириани Майсурадзе (Гүрж), Ларс Шефле (Герман), Балаш Юнаш (Унгар), Сандип Манн (Энэтхэг), Камран Гасемпур (Иран), Мэтью Файнсилвер (Израил), Бенжамин Хонис (Итали), Такаши Ишигуро (Япон), Нурдаулет Бекенов (Казахстан), Эгзон Шала (Косово), Иварс Самусонокс (Латви), Домантас Павлюченко (Литва), Иван Ичизли (Молдов), Г.Ганхуяг (Монгол), Режеп Хейдари (Хойд Македон), Цезарь Садовский (Польш), Самуэль Ширрер (Швейцар), Батырбек Цакулов (Словак), Фейзулла Актюрк (Турк), Илья Арчая (Украин), Дэвид Тейлор (АНУ).

UWW чансаа

1. Мириани Майсуразде (Гүрж) - 20700; 2. Фейзулла Актюрк (Турк) - 15000; 3. Денис Сагалюк (Украин) - 13520; 4. Натан Жексон (АНУ) - 13000; 5. Борис Макоев (Словак) - 13000; 6. Балаш Юнаш (Унгар) - 12160; 7. Магомед Курбанов (ОХУ) - 11500; 8. Амирхоссейн Фирузпур (Иран) - 10000; 9. Андриан Гросул (Молдов) - 10000; 10. Режеп Хейдари (Хойд Македон) - 9400.

92 кг-ын жингийн 5 жилийн ДАШТ-ий дүн

ДАШТ-2023. Белград. 1. Ризабек Айтмухан (Казахстан); 2. Осман Нурмагомедов (Азербайжан); 3. Фейзуллах Актюрк (Турк), Захид Валенсия (АНУ); 5. Мириани Майсурадзе (Гүрж), Араш Ёшида (Япон); 7. Прутхвирадж Патиль (Энэтхэг); 8. Амирали Азарпира (Иран); 9. Денис Сагалюк (Украин); 10. Владислав Валиев (ОХУ).

ДАШТ-2022. Белград. 1. Камран Гасемпур (Иран); 2. Жейден Кокс (АНУ); 3. Осман Нурмагомедов (Азербайжан); 3. Мириани Майсурадзе (Гүрж); 5. Радослав Марцинкевич (Польш); 5. Ахмед Батаев (Болгар); 7. Симоне Яннаттони (Итали); 8. Илья Арчая (Украин); 9. Г.Ганхуяг (Монгол); 10. Сошуке Такатани (Япон).

ДАШТ-2021. Осло. 1. Камран Гасемпур (Иран); 2. Магомед Курбанов (ОХУ); 3. Осман Нурмагомедов (Азербайжан); 3. Жейден Кокс (АНУ); 5. Андрей Власов (Украин); 5. Омаргажи Магомедов (Беларусь); 7. Иракли Мцитури (Гүрж); 8. Жереми Адам Порье (Канад); 9. Ахмед Магамаев (Болгар); 10. Збигнев Барановский (Польш).

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Жейден Кокс (АНУ); 2. Алиреза Карими (Иран); 3. Алихан Жабраилов (ОХУ); 3. Иракли Мцитури (Гүрж); 5. Нургали Нургайпулы (Казахстан); 5. Георгий Рубаев (Молдов); 7. Парвин Рана (Энэтхэг); 8. Сулейман Карадениз (Турк); 9. Любомир Сагалюк (Украин); 10. Такума Оцу (Япон).

ДАШТ-2018. Будапешт. 1. Жейден Кокс (АНУ); 2. Иван Янковский (Беларусь); 3. Ацуси Мацумото (Япон); 3. Алиреза Карими (Иран); 5. Л.Төртогтох (Монгол); 5. Дато Марсагишвили (Гүрж); 7. Батырбек Цакулов (ОХУ); 8. Николай Чебан (Молдов); 9. Любомир Сагалюк (Украин); 10. Жейкоб Лущак (Канад)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.