АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины зэвсэгт хүчинд АНУ-аас нийлүүлсэн ATACMS пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн тушаалыг Ням гарагт гаргасан билээ.
Өчигдөр шөнө 03:35 цагт Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар анх удаа ОХУ-ын нутгийн гүнд харвалаа. Брянск мужид байрлах цэргийн баазыг онилж, зургаан пуужин харвасан ч ОХУ-ын хамгаалалтын ПВО систем тавыг нь сөнөөж, нэгийг нь унагаажээ. Баазын ойролцоо түймэр гарсан ч шуурхай унтраасан, хүн хүч, эд материалын хохирол хүлээгээгүй гэж ОХУ-ын тал мэдэгдсэн байна.
АНУ-аас нийлүүлсэн ATACMS пуужин 305 км газар тусах чадвартай. 500 км туулдаг пуужингаа АНУ Украинд өгөөгүй байгаа. Их Британийн Times сонингийн мэдээлснээр АНУ нийт 50 ATACMS пуужин Украинд нийлүүлсэн гэнэ.