Армений нийслэл Ереван хотноо чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд зодоглосон Азийн АШТ-ий хүрэл медальт Олонбаярын Сүлдхүү нэвтхэн түрүүлж, армийн дэлхийн аварга боллоо.
Түүнчлэн 57 кг-д хүч сорьсон М.Даваабанди, 55 кг-д барилдсан М.Дөлгөөн нар мөнгөн медаль хүртлээ.