Өчигдөр буюу энэ сарын 21-нд Москвад ОХУ-ын Спорт бөхийн холбооны тайлангийн хурал болж, сонгууль явагдлаа.
Холбооны ерөнхийлөгчөөр санал нэгтэйгээр одоогийн тэргүүн Михаил Мамиашвилиг сонгосон байна. 61 настай Михаил анх энэ ажлыг 1997 онд хүлээн авч байснаасаа хойш ийнхүү зургаа дахь удаагаа сонгогдож байна. Түүнтэй өрсөлдөх хүн Оросын бөхийн ертөнцөд гарч ирэхгүй л байна. Жамболат Тедеев хэсэг тэрсэлдсэн ч бүх тушаалаа алдаад сураггүй болсон билээ.
Мөн энэ өдөр холбооны Гүйцэтгэх зөвлөлийг сонголоо. Шинэ Гүйцэтгэх зөвлөлд Мамиашвилигаас гадна 30 хүн орсон бөгөөд 5 тэргүүн дэд ерөнхийлөгч, 12 дэд ерөнхийлөгчтэй болжээ.
Спорт бөхийн холбоо
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Омар Муртузалиев, Георгий Брюсов, Вартерес Самургашев, Арсен Фазаев, Наталья Ярыгина.
Дэд ерөнхийлөгч: Олег Дуканов, Виктор Мамиашвили, Мурат Пайзулаев, Бувайсар Сайтиев, Владимир Семенов, Андрей Силецкий, Леонид Спиридонов, Артур Таймазов, Алихан Харсиев, Александр Шишкин, Роман Шамнэ, Владимир Шекемов.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд: Аугениус Абарюс, Шамиль Абдурахманов, Арсланбек Алиев, Абдул-Басир Батталов, Ленор Гаянов, Жемал Жангобеков, Константин Ефимов, Зияутдин Исаев, Ферзилах Исламов, Константин Климов, Жамсо Лхамажапов, Николай Проказов, Махарбек Хадарцев.