UBLife Logo
Спорт

Улсын начин Л.Энхсаруул арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд түрүүллээ

Улсын начин Л.Энхсаруул арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд түрүүллээ

Бөхийн өргөөнөө арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаан явагдаж өндөрлөв.

Энэхүү барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул долоо давж түрүүллээ.

Тунааны начин тэрээр улсын начин цолтой заалны барилдаанд анх удаагаа түрүүлсэн нь энэ.

Эл наадмын үзүүрт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын уран барилдаант начин Д.Амарсайхан шалгарав. Түүний хувьд 2024 он гарснаар заалны барилдаанд гурав дахиа үзүүрлэсэн юм.

Харин өнөө жил аймгийн арслан цолонд хүрсэн Галбадрахын Мөнхбаяр сүүлийн гурван барилдаанд хэнд ч амлуулалгүй тунаснаар энэ наадмын Их шөвөгт үлдлээ. Их шөвөгт шалгарсан нөгөө бөх нь улсын начин Шоовдойхүүгийн Шинэбаяр.

Энэ наадмын зүүний магнай аварга П.Бүрэнтөгс дөрвийн даваанаа цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд, барууныг магнайлж зодоглосон аварга О.Хангай хоёрын даваанд Өвөрхангай аймгийн начин Довдоны Сумъяабазарт уналаа.

Уг наадмын түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, Их шөвөгт үлдсэн нь 1.5 сая төгрөгийн бай гардсан төдийгүй “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд олгосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.