Шон "Дидди" Комбс-ын хэрэгт холбогдох шахаад байгаа ч реппер Жэй Зи бүгдийг үгүйсгэж, сөрөг зарга үүсгэхэд ч бэлэн байгаагаа мэдэгдсэн. Тиймээс ч төлөвлөгөөт ажлаа хийсээр явна.
Саяхан тэрээр Бейонсе, охин Блю Айви хоёрын хамт Холливудад “Mufasa: The Lion King” киноны нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Бейонсе охиныхоо зураг дор “Миний сайхан охин. Энэ бол чиний шөнө. Чи энэ кинонд дуу оруулах гэж их сайн ажилласан, хичээсэн. Гэр бүл чинь чамаар бахархаж байна. Гялалзсан хэвээр байгаарай” гэж бичсэн байлаа.