UBLife Logo
Спорт

“Челси”-гийн од тоглогч Михайло Мудрик допингийн шинжилгээнд бүдэрлээ

“Челси”-гийн од тоглогч Михайло Мудрик допингийн шинжилгээнд бүдэрлээ

Украины шигшээ баг болон “Челси” клубийн хөлбөмбөгчин Михайло Мудрик арваннэгдүгээр сарын 28-ны өдөр явагдсан Европын конференцийн лигийн тоглолтод “Хайденхайм”-ыг хожсоноосоо хойш ахин талбайд гараагүй билээ. Тэрээр тухайн тоглолтын үеэр нэг гоолыг оруулсан юм.

Михайло Мудрикийн өдийг хүртэл тоглохгүй байгаа шалтгаан нь допингийн шинжилгээнд бүдэрсэнтэй холбоотой байжээ. Энэ тухай “Челси” клуб албан ёсны мэдэгдлээ.

“Миний бие хэзээ ч хориотой бодис хэрэглэж байгаагүй, хариугаа хүлээж аваад үнэхээр их цочирдлоо. Чухам яагаад шинжилгээний хариу маань эерэг гарсны шалтгааныг тодруулахаар багийнхантайгаа хамтран ажиллаж байна. Би ямар ч дүрэм зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа, тиймээс удалгүй талбайд тоглоно. Нарийн мэдээллийг хуваалцах хориотой учраас илүү зүйл хэлж чадахгүй нь ээ, гэхдээ асуудал аль болох хурдан хугацаанд шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж тоглогчийн зүгээс мэдэгдэв.

Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Челси” рүү буурь сэлгэхдээ 89 сая фунтээр үнэлэгдсэн билээ.

23 настай тэрээр Лондон хотын багтай найман жилийн гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй Цэнхэрүүдийн төлөө 73 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулсан.

Мудрик өдгөө "В" дээжийнхээ хариуг хүлээж байгаа агаад түүний хөлбөмбөг тоглох эрхийг түр хугацаанд түдгэлзүүлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.