Ирэх оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр болох Парисын Их дуулга тэмцээнд зодоглохоор долоон улсын 36 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэхүү тэмцээнд Монголын 12 бөх хүч сорих юм. Уг тэмцээний араас Баку, Ташкент, Тбилис гээд залгаа хэд хэдэн том тэмцээн биднийг хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд өнгөрсөн жил залуучуудын Азийн АШТ-ий VII байрт шалгарсан Т.Түмэнжаргал (21 настай)
66 кг-д өнөө жилийн залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (20 настай), 2022 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Душанбегийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Энхтөр (20 настай) нар
73 кг-д Тбилисийн Их дуулга тэмцээний аварга, Улаанбаатарын Их дуулга тэмцээний хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын VII байрт шалгарсан Б.Эрдэнэбаяр (24 настай), залуу бөх Ж.Гансүрэн (21 настай) нар
81 кг-д залуучуудын Ази болон Далайн орнуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр (24 настай)
-100 кг-д Их дуулга ангиллын иж медальт, Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Гончигсүрэн (25 настай), өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай А.Энхбаяр (19 настай) нар.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-д өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийнхний Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь
63 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй (18 настай)
70 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын V байрын шагналт, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальтай Б.Ням-Эрдэнэ (19 настай)
+78 кг-д Улаанбаатар Их дуулга тэмцээний хүрэл медальт, дэлхийн универсад наадмын хүрэл медальтай Д.Номинзул (24 настай) нар барилдана.