UBLife Logo
Спорт

Зул сарын өдөр эхлэх шатрын ДАШТ-д Монголын 10 тамирчин цэц сорино

Зул сарын өдөр эхлэх шатрын ДАШТ-д Монголын 10 тамирчин цэц сорино

АНУ-ын Нью-Йорк хотноо арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 1-ний өдрүүдээр явагдах шатрын блиц, рапид төрлөөрх насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 10 тамирчин цэц сорихоор зэхэж байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөнө.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Б.Батсүрэн, С.Билгүүн, Д.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар оролцохоор зэхэж байна.

Монголын шатарчдаас энэхүү тэмцээн дэх хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн жил блиц төрлийн дөрөвдүгээр байрт шалгарсан Т.Мөнхзул дархалсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.