UBLife Logo
Newsfeed

Таны аялалдаа заавал авч гарах ёстой 10 зүйл

Ub.life
Ub.life
Таны аялалдаа заавал авч гарах ёстой 10 зүйл

Шинэ оны анхны аялал, адал явдалдаа бэлэн үү? Хэрэв та ойрын хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бол энэхүү нийтлэлийг сонирхоорой.

1. Power Bank

Техник технологиор дамжуулж буудал, тасалбар гэх мэт зүйлсээ захиалдаг энэ эрин үед танд заавал байх ёстой зүйл нь сайн чанарын зөөврийн хураагуур. Ихэнх нислэгийн компаниуд 100 Wh (27,000 mAh) хүртэлх зөөврийн хураагуурыг зөвшөөрдөг. Хэрвээ та дээрхээс том хэмжээтэйг авч явах гэж байгаа бол нислэгийн компаниасаа зөвшөөрөл авах шаардагтай байна.

2. Аяллын адаптер

Тухайн улсын стандартаас хамааран залгуурын оролтууд нь өөр байдаг. Та зорьж буй улсаа судлаад стандарт адаптер авах эсвэл олон талт буюу universal, travel adapter авбал тустай.

3. Гоо сайхны бүтээгдэхүүний жижиг сав

100мл дотор багтах шингэн зүйлсийг carry-on буюу гар тээшинд авч явахыг зөвшөөрдөг. Тийм учраас та гоо сайхны бүтээгдэхүүнээ аяллын туршид хэрэглэх хэмжээгээрээ жижиг савнуудад хийх эсвэл аяллын стандартыг хангасан багц бүтээгдэхүүнүүдийг сонгон авч явахыг зөвлөж байна.

4. Роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэх

Гадаад руу явах гэж байгаа хүн бүрийн хамгийн их санаа зовдог зүйл бол харилцаа холбоо болон интернэтээ хэрхэн зохицуулах вэ гэсэн асуудал юм. Юнителийн роуминг үйлчилгээ нь сим солих шаардлагагүйгээр өөрийн дугаартайгаа дэлхийн хаана ч холбоотой байх боломжийг олгодог. Мессеж болон дуудлага хүлээн авах үйлчилгээ Юнителийн бүх дугаарт идэвхтэй байдаг бөгөөд үнэ төлбөргүй байдаг.

Харин интернет ашиглахын тулд та дата багц идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд дата багц дууссан тохиолдолд нэмэлт төлбөр бодогдохгүй тул төлбөр өндөр гарна гэж санаа зовох шаардлагагүй. Та Unitel апп-аасаа багцын дэлгэрэнгүй мэдээллийг харж, роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой.

5. Зөөврийн жин

Аялж буй улсаасаа ойр дотнын хүмүүстээ бэлэг цуглуулах нь элбэг. Гэхдээ ямар нэгэн аргаар 23-30кг хязгаартаа багтах нь чухал учир та жин хайж цагаа үрэхийн оронд жижиг хэмжээний гар жин авчихвал тустай.

6. Дуу тусгаарлагчтай чихэвчүүд

Онгоцны хөдөлгүүрийн дуу, метроны чимээ гэх мэт бидний сонсголд муугаар нөлөөлөх дуу чимээнүүд олон бие. Энэ үед Active Noice Cancelling headphone буюу дуу тусгаарлагчтай чихэвчүүд таны дотнын найз болох болно. Sony, Bose, Apple Airpods pro гэх мэт брэндүүд хамгийн сайн хэдий ч, мөн боломжийн үнэтэй өөр чихэвчүүд олон байдаг.

7. Сайн чанарын цүнх

Хэрэв та аялалдаа зөөврийн компьютер, ipad зэрэг электрон хэрэгслүүд авч явдаг бол олон тасалгаатай, сайн чанарын гар цүнх заавал авч явах шаардлагатай.

8. Хүзүүний дэр

Олон цагийн нислэг, онгоцны буудлын хүлээлгэ, такси дотор танд хүзүүний дэр тухтай амрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зөөлөн хэр нь гадна тал нь тоос шороо татдаггүй материалтай байвал тохиромжтой.

9. Усны сав

Шилэн усны сав нь халуун ус болон төрөл төрлийн шингэн зүйлс хийхэд урвалд ордоггүй тул таны аяллын сайн нөхөр байна гэж итгэж байна. Хэрвээ та илүү бат бөх зүйл хүсэж байгаа бол зэвэрдэггүй ган материалыг сонгох боломжтой.

10. Нарны тос

Сайн чанарын нарны тос танд үргэлж хэрэг болох болно. Ялангуяа арлын, халуун улс орон зорих гэж байгаа бол, өөрийгөө болон гэр бүлээ хэт ягаан туяа, арьсны хавдраас хамгаалж SPF +50-тай нарны тос хэрэглэхийг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
40
4
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.179.175.132
ХИЙХ АЖЛАА ОЛЖ ЯДААД ГАР ЧИНЬ САНЖИГНААД БГАА БОЛ ЯВЖ ЗАМЫН ЦАС МӨС АРИЛГА, МОДОН ЖОРЛОН ЦЭВЭРЛЭ,, ЭРГҮҮ ТЭНЭГ Л БИШ БОЛ ХҮНИЙ ЯАЖ АЯЛАХ АМРАХ, БААХ ШЭЭХИЙГ ЗААХ, ХЭРЭГГҮЙ,,
ЗОЧИН\13.229.142.191
ЗОЧИН\13.229.142.191
ЗОЧИН\13.229.142.191
ЗОЧИН\18.140.115.104
ЗОЧИН\13.212.164.52
ЗОЧИН\13.229.76.188
ЗОЧИН\47.129.65.207