Болзооны шоуг үзэх яагаад ч юм нэг л гоё байдаг шүү, тийм ээ? Хамт догдолно, уур хүрнэ, өмнөөс нь ичнэ, шүүж ярилцах, харж ойлгох зүйл үнэхээр их. Таны огт үзээгүй байж мэдэх энэхүү нэгэн онцгой хосын нэвтрүүлгийн тухай яг одоо танилцуулах гэж байна. Сонирхож үзээд, таалагдвал “LookTV“-ээс шууд үзэж эхлээрэй.
1. Энэ шоуны хувьд мэдээж хэрэг царайлаг, хөөрхөн, сэтгэл татам залуу оролцогчдыг хамруулах бөгөөд хамгийн гол нь тэд нар нь хоорондоо ах, эгч дүүс байх болно. Ингэснээр зөвхөн хайр дурлал бус мөн гэр бүлийн харилцааг давхар харуулах юм. Оролцогчид хэнтэй ах, эгч дүүс гэдгээ бүгд нууцлах ба нэг бол нэгнийхээ хайр дурлалын харилцааг дэмжиж, эсвэл үгүй хийхээр оролдох болно. Тэгэхээр улам сонирхолтой биш гэж үү?
2. Энэ бол ах, эгч дүүсийг хамруулж, оролцуулсан хамгийн анхны болзооны шоу юм.
3. Шоу эхэндээ гэр бүлийн ситком шиг эхэлж, яваандаа романс болж хувирах ч сүүлдээ жинхэнэ драм, төсөөлөөгүй үйл явдлуудаар бялхаж болж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно. Төсөөлөөгүй маш олон эргэлт, үйл явдлууд болох учраас зүрх сэтгэлээ бэлдээд үзэхэд гэмгүй.
4. “My Drama List“ сайт дээр 8/10 оноо авсан.
Харин IMDb дээрээс 8.3/10 үнэлгээ авчээ.
5. Тус шоуны Хятад дахь хувилбар мөн хийгдэж, цацагдан гарсан байна.
6. Та бүхэн “Transit Love“ буюу “EXchange“ хэмээх болзооны шоуны тухай сонссон уу? Тус шоуны бүтээгчид энэхүү шинэхэн шоуг өнгөрсөн жил санаачлан хийсэн юм байна шүү. Бүтээгч PD Lee өмнө нь TVN-д ажиллаж байхдаа “EXchange“-ийг хийсэн бол, JTBC-д ажиллаж эхэлснийхээ дараа хийсэн шоу нь “My Sibling’s Romance“ юм.
7. 2024 оны 3 сарын 4-нд шоуны эхний дугаар цацагдсаны дараа тухайн долоо хоногийн хамгийн өндөр хандалтыг аваад зогсохгүй, шинээр мөнгө төлж орон үзэж эхэлсэн хүмүүсийн тоо ихээр нэмэгдсэн байна.
8. Тус нэвтрүүлгээс төрсөн хосууд энэ оны эхээр хуримаа хийхээр болсон байна.
9. Шоуны зочин хөтлөгчид ч мөн тун сонирхолтой.
Модель Хан Хэжин
Хөгжмийн зохиолч, продюсер Code Kunst
I-dle хамтлагийн дуучин, жүжигчин Миён
Тайланд гаралтай рэппер, дуучин БамБам
Мөн Жонатан, Патриша хэмээх ах дүү хоёр хөтлөгчийг сонгожээ. Тэдний хувьд Конго Улсаас дүрвэн ирсэн гэр бүлийн гишүүд бөгөөд Конго улсын улстөрч Патрик Иомбигийн хүүхдүүд аж.
Хэрэв та бүхэн энэхүү шоуг яг одоо үзэж эхлэхийг хүсвэл LookTV-д нэвтрэн ороорой.