"Spider-Man: Homecoming" киноны зураг авалтаас хойш хэдэн жилийн дараа буюу 2021 онд тэд үерхэж байгаагаа олон нийтэд зарласан билээ.
Харилцааныхаа нарийн ширийнийг үргэлж нууцалж ирдэг байсан ч тэд Холливудын хамгийн хайр татам хосуудын нэгээр нэрлэгдэх болоод байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн Зул сарын баярын үеэр жүжигчин Том Холланд өөрийн найз охин Зендаяд гэрлэх санал тавьсан байна. Сүй тавихдаа Том Холланд сүржин ёслол, арга хэмжээ зохиохгүйгээр маш энгийн боловч романтик байдлаар зохион байгуулсан гэнэ. Мөн тэдний гэр бүлийнхэн ч энэхүү үйл явдалд оролцоогүй, тэд хоёулхнаа байсан байна.
Мөн өчигдөр Алтан бөмбөрцөг наадмын үеэр Зендая сүйн бөгжөө олон нийтэд харуулсан нь энэхүү мэдээллийг бататгаж өгчээ.
Тэдний аль аль нь томоохон хэмжээний төслүүд дээр ажиллаж байгаа учраас хурим тийм ч хурдан товлогдохгүй болов уу хэмээн хүмүүс таамаглаж байгаа аж.