Нойрондоо харамч хүмүүсийн л ойлгох хөгжилтэй 7 мэдрэмжийг танд хүргэе. Эдгээр мэдрэмжийг унтах нойроо эрхэмлэгчид л зөвхөн ойлгох болно.
1. Өглөө бүр сэрүүлэгтэй хийдэг "тэмцэл"
Сэрүүлэг дуугарах мөчийн тэр мэдрэмжийг гүйцэх муухай зүйл хаа ч үгүй. Дахиад 5 минут, одоо яг 5 минут" гэсээр нэг л мэдэхэд сэрүүлгээ хэд дахин хойшлуулчихсан байдаг.
2. Бүх ажлаа цуцлаад бүтэн өдөр унтчихмаар байдаг
Бүх ажлаа хаяад өдөржин унтах юмсан гэж өглөө бүр мөрөөддөг ч бодит амьдрал дээр хэзээ ч бүтдэггүй. Уйлаад л орноосоо босно доо.
3. Унтахад саад болсон хүн бүхэнтэй дайсагнах
Шөнө дуу чимээ гаргасан, эсвэл өглөө эрт сэрээсэн хэн нэгэнтэй шуудхан дайснууд болчихдог. Өмнөх орой нь “Намайг эрт сэрээгээрэй” гэж өөрөө хэлсэн байсан ч хамаагүй.
4. Орондоо хэвтэх хамгийн сайхан мөч
Урт, ядаргаатай өдрийн дараа орондоо орох мөч яг л амьдралын хамгийн том шагнал шиг санагддаг. Хөнжилдөө шургаад шуудхан аз жаргалтай болдог.
5. Нойрмог үедээ хэнтэй ч яримааргүй байдаг
Нойр хүрчихсэн үед хайртай хүнтэйгээ ч яримааргүй санагдах үе бий. Хүндхэн мэдрэмжүүдийн нэг шүү.
6. Амралтын өдрийг зөвхөн унтахад зориулж өнгөрүүлэх
Чөлөө, завтай өдөр ирэхэд гадуур гарах, гэр цэвэрлэх тухай бодохоос илүүтэйгээр "Өнөөдөр зөвхөн унтана" гэж төлөвлөх.
7. Хаана ч хамаагүй унтах чадвар
Автобус, такси эсвэл ажлын ширээ ч бай, унтах нойрны төлөө хаана ч дасан зохицох супер хүчтэй болчихдог.