UBLife Logo
Newsfeed

Таныг урам зориг, дулаан мэдрэмжээр дүүргэх 10 анимейшн

Б.Энхжин
Б.Энхжин
Таныг урам зориг, дулаан мэдрэмжээр дүүргэх 10 анимейшн

Өдөр тутмын амьдрал, бодит ертөнцөөс түр ч атугай завсарлах шаардлага хэн бүхэнд бий. Тэгвэл хичээл сургууль амарчихсан, өвлийн эдгээр урт өдрүүдэд яагаад сэтгэл дулаацуулах урам зоригоор дүүрэн анимейшн үзэж болохгүй гэж? Уншигч танд урам зориг, сэтгэлийн амар амгаланг авчрах 10 анимейшн бүтээлийг танилцуулж байна. Эдгээр кинонууд таны сэтгэлд гэрэл гэгээ, эерэг бодол, шинэ үзэл санааг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. Soul (2020)

Энэхүү анимейшн нь амьдралын утга учир, хүн бүрийн доторх хүсэл, зорилго, өөрийгөө олох аялал, сэтгэлзүйн хөгжлийн тухай гүн утга агуулгатай бүтээл юм. "Soul" нь амьдралын энгийн, чухал зүйлсийг хэрхэн үнэлэх хэрэгтэйг үзэгчдэд ойлгуулж, хүндэтгэл, урам зориг, өөдрөг байдлын талаар өгүүлжээ. Гэр бүл, найзуудтайгаа хамт үзэхэд хамгийн тохиромжтой анимейшн шүү.

2. Coco (2017)

Энэ анимейшн нь гэр бүл, амьдралын утга учир, өв соёл, дурсгалын тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлнэ. Мексикийн өвөг дээдсээ эргэн дурсах өдрийн уламжлалаар дамжуулан, амьдрал, нас баралт болон гэр бүлийн холбоо, дурсамжийн хүчийг харуулдаг.

3. Inside Out (2015)

Хүний дотоод сэтгэл хөдлөлийн ертөнцөд орж, бидний сэтгэл зүй, санаа бодол хэрхэн ажилладгийг дүрсэлсэн, хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд эерэг мэдрэмж өгөх анимейшн. Өөрийгөө ойлгож, бүх сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх нь амьдралын амттай хэсэг гэдгийг харуулах болно.

4. The Good Dinosaur (2015)

Энэхүү анимейшн нь бяцхан үлэг гүрвэл, сониуч хүүгийн дүрээр дамжуулан амьдралын утга учир, итгэл үнэмшил, айдсаа даван туулж, өөрийгөө олох тухай түүхийг өгүүлнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй, гүн утгатай анимейшн шүү.

5. Klaus (2019)

Үлгэр домгийн дүр Санта Клаусыг илүү амьдралтай ойр болгож, түүний түүхийг энгийнээр өгүүлэх болно. Энэ бүтээл нь нөхөрлөлийн үнэ цэнэ, өрсөлдөөнөөс илүү хамтын хүчээр амжилтанд хүрэх тухай гүн гүнзгий мэдрэмжийг өгнө.

6. A Silent Voice (2016)

Японы уран бүтээлчдийн бүтээсэн тус анимэ нь хүнд хэлбэрийн сэтгэлзүйн асуудлууд, уучлал, гэмшил, амьдралд хариуцлагатай хандах тухай өгүүлнэ. Хүн бүхэн үзэж болохуйц, сэтгэл эмзэглүүлэм маш гүн гүнзгий бүтээл болжээ.

7. The Breadwinner (2017)

Анимейшны гол дүр томоохон асуудлуудтай тулгарч, хүчирхийлэл, шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцэх болно. Энэ анимейшн таныг өөрийгөө олох, зорилгодоо үнэнч байхад тань туслах болно.

8. Wolfwalkers (2020)

Энэ анимейшн нь гайхалтай уран сайхны болон гүн утга санаа агуулсан, байгаль, амьдрал, үзэл бодлын зөрчил, хүн ба байгаль хоорондын харилцааг хөндсөн бүтээл юм. 2020 оны хамгийн шилдэг анимейшн киноны нэгээр шалгарсан бөгөөд олон шагнал авч, үзэгчдийг сэтгэл хөдөлгөсөн бүтээл болж байсан.

9. The Little Prince (2015)

Антуан де Сент-Экзюперигийн алдарт бүтээлээс сэдэвлэсэн, амьдралын утга учир, өөрийгөө таних, хайрлах тухай философийн шинжтэй анимейшн. Тус бүтээл нь хүүхэд нас, өсвөр нас болон амьдралын утга учир зэрэг сэдвүүдийг гүн гүнзгий, ухаалаг, сэтгэл хөдөлгөмбайдлаар хөнддөг.

10. Big Hero 6 (2014)

Технологийн хөгжил, багийн ажиллагаа, анд нөхөрлөлийн тухай энэ анимейшн нь хиймэл оюун ухаан, технологийн сонирхолтой талыг харуулаад зогсохгүй харамсал, гэр бүл, нөхөрлөл, өсөлт хөгжил зэрэг сэдвүүдийг агуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.