Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээнийг нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдээр Дүүрэн төвийн байранд зохион байгуулав.
Эл тэмцээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар олон улс дахь дотоодын чансааг тэргүүлж буй эрэгтэй, эмэгтэй ангиллын тус бүр арван шатарчин тойргийн системээр цэц сорьсон юм.
Энэхүү тэмцээний дүнгээр эмэгтэйчүүдийн шатрын Үндэсний шигшээ багт:
1. Б.Мөнгөнтуул
2. Т.Мөнхзул
3. Ү.Үүрийнтуяа
4. Б.Мөнгөнзул нар шалгарав.
Харин эрэгтэйчүүдийн шигшээ багт:
1. С.Ган-Эрдэнэ
2. М.Амилал
3. Г.Амартүвшин
4. Н.Содбилэгт нар сонгогджээ.
Сонирхуулахад, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар сонгох юм.