Өвөрмөц бас зоригтой хувцаслалт, дүр төрхөөрөө алдартай Бьянкагийн тухай та бүхэндээ хэд хэдэн сонирхолтой баримтуудыг орчуулан хүргэж буйг хүлээн авна уу.
1. Бьянка 2020 оноос эхлэн Каньегийн “Yeezy“ брэндэд архитектурын ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ.
2. Австрали гаралтай модель Бьянка өдгөө 30 настай бөгөөд архитектур мэргэжлээр магистер зэрэг хамгаалжээ.
3. Тэр хоёр 2022 оны 12 сарын 20-нд нууцаар гэрлэсэн гэх бөгөөд 2023 оны аравдугаар сард гэрлэлтээ батлуулсан байдаг.
4. Тэрээр олон нийтийн сүлжээнд тийм ч идэвхтэй биш. Инстгарам хаяг хөтөлдөг байсан ч хаасан бөгөөд хамгийн нууцлаг оддын нэг гэгддэг.
5. Тэрээр Анжелина болон Алисса гэх эгч дүү хоёртой гэнэ. Саяхан Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн хувцсаараа олны анхаарлыг татаж, шуугиан тарихад нь түүний дүү Анжелина эгчийнхээ талд байгаагаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн билээ.
6. Каньегийн онгод тэнгэр гэгддэг. Учир нь Бьянкагийн хувцас загвар, өвөрмөц байдал бүхэлдээ түүний уран бүтээл, ажил хэрэгт нөлөөлдөг бөгөөд хамтдаа уялдаж, нэгнийгээ дэмжиж чаддаг хэмээжээ.
7. 2025 оны Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн хувцаслалтаараа тэрээр асар том шуугиан тарьж чадсан бөгөөд, Гүүглээр хамгийн их хайлт хийгдсэн хүнээр тодроод байгаа юм.
8. Канье түүнд зориулан 2022 онд “Censori Overload“ хэмээх дууг гаргаж байсан юм.
9. Тэрээр хүүхэд байхаасаа л бүтээлч байсан бөгөөд уран зураг, урлаг, кино ертөнцөд ихээхэн татагдаж байсан тухайгаа ярьж байжээ.
10. Тэрээр яг одоо Холливудын хамгийн алдартай хүн боловч мөн хамгийн нууцлаг нь юм.